Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 379

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ 
2016-06-14    №379      Хэрлэн сум
        

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг 
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
        
156/2016/00358/И
               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
              Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 21-05 тоотод оршин суух, иргэн Осгонбаатарын Батсолонгын нэхэмжлэлтэй, 
              Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Б-31 дүгээр байрны 02 тоотод оршин суух, иргэн Дариймаагийн Эрдэнэцэцэгт холбогдох 
              “2 686 750 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                                                                                                         
ТОДОРХОЙЛОХ НЬ:
   Нэхэмжлэгч  О.Батсолонго шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
   Миний бие Д.Эрдэнэцэцэгээс 2015 оны 03 дугаар сард 5 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр амаар тохиролцон зээлсэн. Зээлсэн 5 000 000 төгрөгийг би 2015 оны 05 сараас бага багаар өгснөөр төлж дуусгасан. Мөн би хэлцлийн дагуу зээлсэн 5 000 000 төгрөгийн хүү алданги гэж 1 361 000 төгрөгийг өгсөн. Гэтэл Эрдэнэцэцэг нь эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган 3 747 550 төгрөгийг надаар төлүүлэхээр тулган... эвлэрлийн гэрээ байгуулсан... Би эрхзүйн мэдлэггүйн улмаас ... 3 747 550 төгрөгийг төлнө гэж бичсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 30-ны 1558 дугаартай шүүгчийн захирамж гарчихсан тул би ямар нэг маргаангүйгээр 3 747 550 төгрөгөөс бэлэн буюу дансаар 1 010 000 төгрөг, эм тариа ба бэлэн бусаар 1 676 750 төгрөгийг өгсөн. Ингээд 2 686 750 төгрөг болсон. Гэтэл Эрдэнэцэцэг нь шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна гээд ШШГАлбанд хандсан байсан.... Эрдэнэцэцэг нь намайг зөөлчилж хэлснээр нь хүү алданги төлнө гэж 2 686 750 төгрөг өгөөд байхад түүн дээр нэмж шүүгчийн захирамжинд заасан 3 747 550 төгрөгийг авна гэж үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс давсан мөнгө нэхэж байна. 
         Иймд би Эрдэнэцэцэгтэй бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө хуульзүйн үндэслэлгүйгээр илүү төлсөн    2 686 750 төгрөгийг түүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
  Нэхэмжлэгч О.Батсолонго шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
  Миний бие Д.Эрдэнэцэцэгт холбогдуулан 2 686 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    
                                                                                                                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч О.Батсолонго нь хариуцагч Д.Эрдэнэцэцэгээс 2 686 750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ  бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
           
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1.Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн О.Батсолонгын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эрдэнэцэцэгээс 2 686 750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч                    О. Батсолонгоос  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57 945 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д. Эрдэнэцэцэгээс 28 973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР