Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 391

 


ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016-06-20    №391    Хэрлэн сум

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс:156/2016/00376/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 10-21 тоотод оршин суух, Мижиддоржийн Эрдэнээд холбогдох,(СЕ72022212)
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-34, БТТ төв 303 тоотод байрлах, ”Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"худалдах, худалдан авах гэрээний үүргийн 7 267 514 төгрөгийг гаргуулах"  тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ”Төгс ариун цэвэр” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.Эрдэнээ нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж 6 200 000 төгрөгийн үнэ бүхий “Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийн үнэд 0 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 6 200 000 төгрөгийг 18 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр сар 300 000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан юм. М.Эрдэнээ нь бүтэгдэхүүний эргэн төлөлтөнд 0 төгрөгийг төлсөн. 
Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж М.Эрдэнэд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно. 
Гэтэл М.Эрдэнээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 6 200 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Компаний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул “Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийн үндсэн үнэ 6 200 000 төгрөг, алданги 1 067 514 төгрөг, нийт 7 267 514 төгрөгийг М.Эрдэнээгээс гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  1 тал)

Хариуцагч М.Эрдэнээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Эрдэнээ би, ”Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжилсэн 7 267 514 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл 30 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 242 25046 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 24 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ”Төгс ариун цэвэр” ХХК нь, хариуцагч М.Эрдэнээгээс” худалдах, худалдан авах гэрээний үүргийн 7 267 514 (долоон сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулахаар" шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  
Хариуцагч М.Эрдэнээ нь, нэхэмжлэгч ”Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжилсэн 7 267 514 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 72.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч М.Эрдэнээд холбогдох, ”Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй                "худалдах, худалдан авах гэрээний үүргийн 7 267 514 төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 230 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 65 615 төгрөгийг улсын орлогод үлдээж, 65 615 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ”Төгс ариун цэвэр” ХХК-д, хариуцагч М.Эрдэнээгээс 65 615 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор  сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай. 
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ