Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 255

 

 

    

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 05-ний өдөр            Дугаар   255                                  Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Тээвэрчид”-ийн 1-2 тоотод оршин суух, /РД: ЛЮ63022721, утасны дугаар 99177469/, Нарт овогт Цэвэлмаагийн Гүнсмаагийн

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 06-р сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,  2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгч Ц.Гүнсмаа, шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ц.Гүнсмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1986-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан. Тэгээд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд миний Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт тогоочоор 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Нарт овогт Цэвэлмаагийн Гүнсмаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Ц.Гүнсмаа нь нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь 1986-1993 онуудын цалингийн тооцооны картууд,

 

           - гэрч Домол овгийн Гомбожавын Энх-Оюун /РД: ЛЛ61011266/-ын шүүхэд мэдүүлсэн: “Ц.Гүнсмаа нь  1983 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгийг анх байгуулагдахад надтай цуг ажилд орсон. Би тухайн үед бүлгийн багш хийж байсан. Ц.Гүнсмаа нь 5-р цэцэрлэгийг байгуулагдсан цагаас нь эхлэн цэцэрлэгийн тогоочоор 1983 оноос одоог хүртэл 5-р цэцэрлэгт ажиллаж байна. Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгтээ л тогоочоор ажиллаж байсан. Өөр газар ажиллаж байгаагүй, 5-р цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байна” гэх мэдүүлэг,

 

         -гэрч Хатгин овгийн Баатаржавын Цогзолмаа /РД: ЛЮ53071109/-гийн шүүхэд мэдүүлсэн: “Би 1991 онд Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахаар ирэхэд Ц.Гүнсмаа нь цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан. Ц.Гүнсмаа нь намайг ирэхээс өмнө энэ цэцэрлэгт ажиллаж байсан. Би 1991-2011 он хүртэл ажилласан. 2011 онд  тэтгэвэртээ гарсан. Ц.Гүнсмаа Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт тогоочоор  тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Ц.Гүнсмаагийн хүсэлтийн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Гүнсмаа  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Нарт овогт Цэвэлмаагийн Гүнсмаа  нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Гүнсмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ