Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 253

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 04                  Дугаар  253                                        Баруун-Урт                 

 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг, “Хажуу булаг” гэх газарт нутаглах, /РД: ЛМ66012304, утасны дугаар 98154005 Дэндэв овогт Норовсүрэнгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,      

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Ганчимэг, Төмөр-Очир нарт холбогдох

 

“Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилласан жилийг нийгмийн даатгалын хэлтсээр тооцуулах”  тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нарантуяа миний бие Эрдэнэцагаан  сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн аав, ээжийн хамт мал малласан. Одоо 4 хүүхэд төрүүлсэн, 50 нас хүрсэнээр тэтгэвэрт гарах гэтэл 2009 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарууд, 10, 11, 12 дугаар сарууд, 2010 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2012 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарууд, нийт 1 жил 3 сар ажилласан жилд тооцогдохгүй боллоо.

Би 1995 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж Эрдэнэцагаан сумын нийгмийн даатгалын байцаагч нартай тооцоо хийдэг байсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сард тэтгэвэрээ тогтоолгуулахаар аймгийн нийгмийн даатгалын байцаагчаар тооцоогоо хийлгүүлсэн чинь 2009 оны 6 сар, 2010 оны 3 сар, 2012 оны 6 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бичилт миний нийгмийн даатгалын дэвтэрт бичээстэй, баталгаатай тэмдэгтэй байхад ажилласан жилээс хасч тооцоод намайг хохироогоод байна. 

Иргэн би ажилласан жилээрээ хохирмооргүй байна. Хариуцлагагүй хандсан Эрдэнэцагаан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Ганчимэг, Төмөр-Очир нар миний ажилласан жилийн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дансанд тушаагаагүй байсан учир энэ хүнээр нөхөн төлүүлж хохиролгүй болгож өгнө үү.

Мөн   2009 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарууд, 10, 11, 12 дугаар сарууд, 2010 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2012 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учир Норовсүрэнгийн Нарантуяа миний ажилласан жилийг аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нар нь нэхэмжлэгч Н.Нарантуяад нийгмийн даатгалын шимтгэлд дээрх хугацаануудад төлөх ёстой байсан 380 977 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн 5630082185 тоот дансанд 380 997 төгрөг тушаасан баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нараас “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилласан жилийг нийгмийн даатгалын хэлтсээр тооцуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 380 997 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин 2009 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарууд, 10, 11, 12 дугаар сарууд, 2010 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2012 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учир Норовсүрэнгийн Нарантуяа миний ажилласан жилийг аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр тооцуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн атал нийгмийн даатгалын санд бүртгэгдээгүй талаархи гомдлоо Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын байцаагчид хандан акт гаргуулж, уг актыг эс зөвшөөрвөл энэ талаар шүүхэд хандах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгний тал хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 35 100 төгрөгийг хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нараас гаргуулж нэхэмжлэгч Н.Нарантуяад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Нарантуяагийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нар нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар “ажилласан жилийг нийгмийн даатгалын хэлтсээр тооцуулах”  тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгний тал хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 35 100 төгрөгийг хариуцагч Ганчимэг, Төмөр-Очир нараас гаргуулж нэхэмжлэгч Н.Нарантуяад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ