Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 247

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 01                  Дугаар  247                                    Баруун-Урт                    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Канад хаус хороолол 3-7 байрны 3 тоотод оршин суух, /РД:ЛЮ82051530, утасны дугаар 88041804/, Тайчууд овогт Түмэнбаярын Амгаланбаатарын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “Чулуут”-ын 22-8 тоотод оршин суух, /РД:ЛЗ69100162, утасны дугаар 95519787/, Халх овогт Лхамсүрэнгийн Орхонд холбогдох

 

“ 2 680 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Орхон нь Улаанбаатар хотын иргэн Л.Байгалиас надаар зуучлуулж 2015 оны 08-р сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд анх тохирсон хугацаа дуусгавар болоход мөнгөө өгч чадахгүй байна хүүг нь төлөөд хугацааг нь сунгуулаад өгөөч гэсэн тул 2 удаа 10 хоногоор хугацааг нь сунгасан. Энэ хугацаанд 2015.09.03, 2015.09.15, 2015.10.03-нд  тус тус 200 000 төгрөг нийт 600 000 төгрөгийг хүүнд төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. Л.Байгаль надаас мөнгөө байнга нэхээд байсан тул 2015.12.01-нд анх зээлсэн мөнгө болон 2015.09.24-нөөс хойш бодогдсон хүүнд нийт 2 680 000 төгрөгийг Л.Орхоны өмнөөс төлсөн. Иймд Л.Орхоноос миний төлсөн мөнгө болох 2 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Халх овогт Лхамсүрэнгийн Орхон нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Амгаланбаатараас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би энэ хүнээс 2 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Т.Амгаланбаатарын нэхэмжилсэн 2 680 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Амгаланбаатар нь хариуцагч Л.Орхоноос “2 680 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Л.Орхон нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 680 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Амгаланбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн          57 830 төгрөгний тал хувь болох 28 915 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх         28 915 төгрөгийг хариуцагч Л.Орхоноос гаргуулж нэхэмжлэгч Т.Амгаланбаатарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайчууд овогт Түмэнбаярын Амгаланбаатарын нэхэмжилсэн 2 680 000 төгрөгийг хариуцагч Халх овогт Лхамсүрэнгийн Орхон нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Амгаланбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн          57 830  төгрөгний тал хувь болох 28 915 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх       28 915 төгрөгийг хариуцагч л.Орхоноос тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Амгаланбаатарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ