Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 274

 

Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар баг Магсаржавын 30 дугаар байрны 24 тоотод оршин суух, РД:ПО63081214, Туг шавь овогт Цэдэндамбаагийн Отгонбаярын хүсэлттэй 153/2016/0232/ И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч Ц.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.                                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хүсэлтийн шаардлага: Ц.Отгонбаяр нь 1987 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус  ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.     

Хүсэлт гаргагч Ц.Отгонбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр 1987-1994 оныг дуустал ажиллаж  байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архиваас бичиг баримт олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1987 оноос  1994 оныг  дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                               ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хүсэлт гаргагч  Ц.Отгонбаяр нь 1987 оны 03 дугаар сарын 07-ны  өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээражиллаж байсан болох нь

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 746 тоот лавлагаа,

1987 оны 04 сарын 27-ны өдөр олгосон №162859 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,

Гэрч Б.Сүхбаатар шүүхэд мэдүүлэхдээ “...Би 1983-1994 онуудад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, барааны мэргэжилтэнээр ажиллаж байсан. Ц.Отгонбаяр нь 1987 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн нярваар анх орж байсан. Тухайн үед Адилбиш гэдэг хүний ажлыг авч байсан ба худалдаа бэлтгэлийн анги тарах хүртэл Ц.Отгонбаяр нь аж ахуйн нярав, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Цэдэндамбаагийн Отгонбаярыг 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12дугаар  сарын 25-ны  өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсаныг тогтоох нь зүйтэй байна. 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Туг шавь овогт Цэдэндамбаагийн Отгонбаярыг 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тусажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ