Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 279

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би  даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хаан банкны Ховд аймаг дахь салбарын хүсэлттэй РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн 153/2016/00264/ И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                                                                                        

            Хүсэлт гаргагч:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өнөрмаа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлтийн шаардлага: Хариуцагч РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжлуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Хаан банкны Ховд аймаг дахь салбар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.******* нь Хаан банкны Ховд ******* салбараас 2015 оны 01 сарын 15 өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 3300000 төгрөгний малчны зээлийг 12 сарын хугацаатайгаар жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Х.******* нь зээлийн гэрээний 2.4, 7.1, 8.2, 9.4-д тус тус заасаны дагуу гэрээгээр хүлээсэн үүрэгээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч хаан банкны Ховд аймаг дахь салбар нь РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.

Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багт байх хаягтаа байхгүй нь ******* сумын ******* багийн засаг даргын 2016 оны 05 сарын 03 өдрийн 246 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр батлагдаж байна.

Иймд Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй Улаанбаатар хотод байгаа дам сурагтай байх  тул түүнийг эрэн сурвалжлах  нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын  орлого болгох  нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаарРД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжлахаар тогтоосугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг эрэн сурвалжлахыг Тахарын ерөнхий газрын харьяа 6 дугаар тойргийн тахарын албанд даалгасугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дото, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ