Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 277

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, РД:ПО64101902, Халзат овогт Төмөрийн Гандаваагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч Т.Гандаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.                                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хүсэлтийн шаардлага: Төмөрийн Гандаваа нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1980 оны 6 сарын 01 өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.     

Хүсэлт гаргагч Төмөрийн Гандаваа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын замнэгдэлд 1980 оны 6 сараас өнөөдөрийг хүртэл мал аж ахуй дээр ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул надтай хамт нэг сумын нэг бригадад хамт ажиллаж байсан малчид болон миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд Төмөрийн Гандаваа миний биеийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчин-аар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хүсэлт гаргагч  Төмөрийн Гандаваа нь 1980 оны 06 сарын 01 өдрөөс 1986 оны 06 сарын 28 өдөрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд малчин-аар ажиллаж байсан болох нь

2016 оны 05 сарын 04 өдрийн  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 700 тоот лавлагаа,

1980 оны 05 сарын 28 өдрийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ХЗЭ-ийн үүрээс олгосон Гэрчилгээ,

1985 оны 2 сарын 7-ны өдрийн төгсөгчдийн уулзалтын урилга,

1986 оны 08 сарын 28 өдрийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон Аваргын Диплом,

Гэрч Ж.Даваасүрэн нь шүүхэд мэдүүлэхдээ ”...Би Төмөрийн Гандаваа гэдэг хүнийг танина. Бид нар нэг сумын нэг бригадад хамт ажиллаж байсаны хувьд би Гандаваагийн талаар мэдүүлэг өгнө. Төмөрийн Гандаваа нь намайг ажиллаж байхад аавтайгаа хамт мал маллаж байсан. 1980 онд эвлэлийн илгээлтээр гараад мал маллаж байгаад Бямбадорж гэдэг хүнтэй 1986 онд гэр бүл болоод түүнээс хойш одоог хүртэл Эрдэнэбүрэн суманд хувиараа мал маллаж байна. Эрдэнэбүрэн сумын нэгдэл 1991 онд хувьчлагдсан.Т.Гандаваа нь ажилд их сайн тэр үед хадлан бордоо болон бусад бригад хамт олны ажилд их сайн оролцдог хүүхэд байсан. Баг бригадаас зарласан уралдаан тэмцээн болзолт уралдаануудад байнга сайн оролцдог байсан гэхдээ шагнал урамшил авч байсан талаар бол мэдэхгүй байна. Би Төмөрийн Гандавааг 1980 оноос одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Төмөрийн Гандавааг  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малчин-аар ажиллаж байсан байдлыг  тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Гандаваа нь 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны  өдөр хүртэлх хугацаанд малчин-аар ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй, ажиллаж байсан талаараа нотлож чадаагүй  тул 1986 оны 06дугаар сарын 28-ны өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх  ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.    

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ НЬ:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Халзат овогт Төмөрийн Гандавааг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг  хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсаныг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Төмөрийн Гандаваа нь 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчин-аар ажиллаж байсан талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ