Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 283

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Ховд-АЗЗА ХХК-ийн нэхэмжлэлтэй,  ЦУМО ХХК-д холбогдох Тооцооны үлдэгдэл 7,296,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд-АЗЗА ХХК-ийн захирал С.Сансархүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЦУМО ХХК нь Авто замын засвар арчлалтын Ховд-АЗЗА ТӨХК-нд 7,296,515 төгрөгийг өглөгтэй бөгөөд энэ өглөг нь тээвэр, ажил гүйцэтгэлийн үүдэлтэй өглөг юм. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар ЦУМО ХХК-аас уг тооцооны үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө манай компанид төлж барагдуулахаар болсон боловч төлж барагдуулахгүй өдийг хүрсэн. Иймд ЦУМО ХХК-аас 7,296,515 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд-АЗЗА ХХК-ийн захирал С.Сансархүү нь Тооцооны үлдэгдэл 7,296,515 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ховд-АЗЗА ХХК-ийн нэхэмжлэлтэй,  ЦУМО ХХК-д холбогдох Тооцооны үлдэгдэл 7,296,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА