Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 000025

 

                             О.Уртнасанд захиргааны шийтгэл

                                      ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаар шийтгэвэртэй, О.Уртнасанд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч О.Уртнасангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Баян-Өндөр хотхоны 13-05 тоотод оршин суух, ИР79100515 регистрийн дугаартай, Сартуул овогт Оросоогийн Уртнасан.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

О.Уртнасан нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар О.Уртнасанд 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, зөрчил гаргагч шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч О.Уртнасан давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Оросоо овогтой Уртнасан би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

 

Гэр орон айл амьтанд агсам согтуу тавиагүй. Мөн 3 тэс компанид ажилтай тул хоногоос хасаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч О.Уртнасан нь 2016 оны 11 дүгээр сарын 28, 2016 оны 12 дугаар сарын 10, 2016 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 12 дугаар сарын 24, 2017 оны 01 дүгээр сарын 08, 2017 оны 01 дүгээр сарын 11, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь зөрчил гаргагч О.Уртнасан болон түүний ээж Д.Номинчимэг нарын тайлбар материалд авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу түүний хувийн байдалд тохирсон шийтгэл ногдуулсан байх тул зөрчил гаргагчийн “...Гэр орон айл амьтанд агсам согтуу тавиагүй. Мөн 3 тэс компанид ажилтай тул хоногоос хасаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч О.Уртнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.