Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 292

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-12 тоотод оршин суух, РД:ПВ52040314 дугаарын регистртэй, Егөс овогт Дархижавын Цэвээн-Очирын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрхүү, гэрч И.Төлөөгөн, Г.Нямдаваа, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Д.Цэвээн-Очир нь 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн техниккумд галчаар, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд галчаар, 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Д.Цэвээн-Очир нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт сумуудад галч, барилгачин, мөн туслах ажилчнаар ажиллаж байсан. Би улсад нийт 23 жил 8 сар ажилласан ба хөдөлмөрийн дэвтэр дээр бүрэн бичигдсэн байгаа. Намайг ажиллаж байсныг хамт ажиллаж байсан И.Төлөөгөн, Г.Нямдаваа нар сайн мэднэ. Иймд миний шүүхэд өгсөн баримтуудыг үнэлээд 1968 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний ах Д.Цэвээн-Очир нь 1952 онд төрсөн, хөдөлмөрийн чадвар алдсан хүн байдаг. Нэг нүд нь хардаггүй, хоёр чих сонсголгүй. Гэхдээ Д.Цэвээн-Очир нь 1968 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн. Хөдөө аж ахуйн техникумын уурын зууханд галчаар ажиллаж байсан ба энэ ажил нь улирлын чанартай ажил байсан. Дараагаар нь Ховд аймгийн төвийн 1 дүгээр 10 жилийн уурын зууханд галчаар ажилласан. Дараагаар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн уурын зууханд галчаар ажиллаж байгаад Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчин, мөн сумын Худалдаа бэлтгэлийн бригадад туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан тул 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн техниккумд галчаар, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд галчаар, 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэвээн-Очир нь 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн техниккумд галчаар, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд галчаар, 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 744 тоот лавлагаа,

-1968 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Цэвээн-Очирт олгосон №362771 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Гэрч И.Төлөөгөний Д.Цэвээн-Очир нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан үнэн гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Нямдаваа Д.Цэвээн-Очир нь 1990 оноос Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар 1995 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Цэвээн-Очирыг 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн техниккумд галчаар, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд галчаар, 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Егөс овогт Дархижавын Цэвээн-Очирыг 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн техниккумд галчаар, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд галчаар, 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1970 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА