Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 297

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Д.Мандахбаярт  холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Д.Мандахбаяраас 240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хариуцагч Д.Мандахбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 240,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах нь төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 240,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Мандахбаярт холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА