Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 298

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Д.Идэрбатад холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Д.Идэрбатаас 210,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч Д.Идэрбат нь нэхэмжлэлийн шаардлагын 210,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 210,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Д.Идэрбатад холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл, алданги 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА