Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 0179

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р баг, Цагаан-овоо шархад гудамж, 6-2 тоотод оршин суух Боржигон Нямдоржийн Нямдулам /РД:МВ87061705/-ний нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р баг, Бургалтай хөдөө оршин суух Монгол Сангаабазарын Отгоншагай /ТГ: УШ90081659/-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай маргаантай хэргийг 2016 оны 05-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нямдулам, хариуцагч С.Отгоншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Н.Нямдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Бид хоёр Баруунбүрэн сумын иргэд, 2012 оны 9-р сарын 23-нд охин маань төрсөн. 9-р сард охин төрөөд 6 сар болж байхад С.Отгоншагай хот явж ажил хийнэ гээд явсан. Тэрнээс хойш цугтай амьдраагүй охин дээрээ ч ирж байгаагүй 4 жил болж байна. Хоёр талд байгаад тогтсон амьдарлтай ч биш, энэ хүн тогтсон ажилтай ч биш. Би өөрөө бол аав, ээжийнхээ хажууд амьдрана гэж бодож байгаа өөрөө тэндээ ажилтай учраас, анх суухдаа эсэргүүцэлтэй байж байгаад гэрлэсэн хүүхэдтэй болчихсон учраас гэрлэлтээ батлуулаад гэрлэсэн. Одоо хоёр талд байгаад ямар ч утгагүй бие биетэйгээ холбоотой байдаггүй хааяа л мэр сэр холбогддог тэр болгон яриад байдаггүй хүүхдээ асуудаггүй тийм учраас гэрлэлтээ цуцлуулъя гэж шийдсэн. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд хүүхдэд нь хэрэгтэй болов уу? гэж бодоод тогтоолгох гэж бодож байсан энэ хүн өөрөө эсэргүүцсэн би өөрөө хүүхэддээ хүссэн үедээ өгч байя, шүүхийн журмаар шийдвэрлүүлээд яах юм бэ? гэсэн саналыг нь харгалзан үзээд тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж байна... Хүүхэд эрүүл өсөж байгаа. Энэ оны 9-р сард 4 нас хүрнэ...” гэв

            Хариуцагч С.Отгоншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... хүүхдийн тэтгэлэгийг тогтсон ажил төрөл байхгүй болохоор байнга өгөөд байж чадахгүй. Хүүхэд миний хүүхэд мөн, хүүхдээ чадлаараа харж хандаж байна... ” гэв

            ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч Н.Нямдулам нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Н.Нямдулам, С.Отгоншагай нар нь 2012 оны 08-р сарын 03-ны өдөр гэр бүлээ батлуулж, 2012 оны 10-р сарын 15-ны өдөр охин О.Анхням төрж  эсэн мэнд бойжиж байгаа  болох нь гэрлэлтийн баталгаа хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/-аар тогтоогдож байна.Охин О.Анхням эсэн мэнд бойжиж байгаа болохыг эх эмч Х.Түвшины гаргасан тойдорхойлолт нотлож байна.

Зохигчид гэр бүлээ батлуулснаас хойш нэг гэрт хамтран амьдарч байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэр бүл цуцлах, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно. Иймд 2012 оны 08-р сарын 03-ны өдөр бүртгүүлсэн 16 дугаартай Н.Нямдулам, С.Отгоншагай нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаан дээр  Нэхэмжлэгч талаас  “...хүүхдэд нь хэрэгтэй болов уу? гэж бодоод тэтгэлэг тогтоолгох гэж бодож байсан. Энэ хүн өөрөө эсэргүүцсэн  ажил хөдөлмөр эрхлдэггүй, би өөрөө хүүхэддээ хүссэн үедээ өгч байя, шүүхийн журмаар шийдвэрлүүлээд яах юм бэ? гэсэн саналыг нь харгалзан үзээд тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж байна...” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй юм.

Гэр бүлийн тухай  хуульд үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс эцэг, эхийг чөлөөлөх тухай үндэслэлд “тэтгэлэг төлөгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал” хамаарахгүй байх тул хариуцагч С.Отгоншагайг хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин О.Анхнямыг эх Н.Нямдуламын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин О.Анхнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Отгоншагайгаар тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Отгоншагайгаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч С.Отгоншагайгаас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэмжийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 47 644 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1  дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Боржигон Шилүүстэй Нямдоржийн Нямдулам, Боржигон Сангибазарын Отгоншагай нарын 2012 оны 08-р сарын 03-ны өдрийн 16 дугаартай гэрлэлтийг цуцалсугай
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 09-р сарын 23-ны өдөр төрсөн охин О.Анхнямыг эх Н.Нямдуламын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин О.Анхнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Отгоншагайгаар тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос аСэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Нямдуламд мэдэгдсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Отгоншагайгаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Отгоншагайгаас 47 664 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нямдулам, хариуцагч С.Отгоншагай нар болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАРАНТУЯА