Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Нарантуяа даргалж, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел ХХК /РД: 2576376/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 18-р байрны 29 тоотод оршин суух Сартуул Арьяадайрийн Од /РД: ВЭ83073002/-д холбогдох гар утасны үлдэгдэл төлбөр 390 500 төгрөг гаргуулах тухай нэмхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 22-ны өдөр хүлээж авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг ажиллахаас өмнө 2012 онд байгууллагын борлуулалтаар төвөөс хүмүүс ирж Засаг даргын тамгын газарт цалин дээрээс нь авна гээд утас тараасан байсан. Тэгээд цалин дээрээс нь суутгаж аваагүй үлдэгдэл төлбөр... 176.000 төгрөгний 2 утас авсан байсан. Тухайн үед би өөрөө байгаагүй болохоор ямар утас авсан талаар сайн мэдэхгүй байна... 2 гар утасны үлдэгдэл 150.000 төгрөг байгаа. Нотариатаар баталгаажуулсан хөлс 3500 болсон. Нийт 153.500 төгрөг нэхэмжилсэн...”  гэв.

Хариуцагч А.Од шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 153 500 нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Уг гар утасны төлбөрийг барагдуулна. 2016 оны 06-р сарын 21-ний өдрийн 14 цагт болох шүүх хуралдаанд энэ тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. 2016 оны 06-р сарын 21-22-ны өдөр сонгуулийн 12-р хэсгийн хорооны Улсын бүртгэл статистикийн хэлтэс дээр Сонгуулийн улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны 2 өдрийн сургалттай тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна...” гэжээ.

  ҮНЛЭСЛЭХ нь :

Скайтел ХХК нь А.Одод холбогдох гар утасны үлдэгдэл төлбөр 390 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 153 500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч А.Од нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одоос 12 365 төгрөг гаргуулж, Скайтел ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1.Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй А.Одод холбогдох 390 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одоос 12 365 төгрөг гаргуулж, Скайтел ХХК-д олгосугай.

3.Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.НАРАНТУЯА