Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Хүрмэн сум, Жанжин, ******* багт оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-д 1990-1995 онд тэмээ маллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт тамга дарж баталгаажуулаагүй тул ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд ******* миний бие Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин баг “Сүхбаатарын зам” ХХК-д 1990 оны 0******* сараас 1995 оны 12 дугаар сарыг хүртэл тэмээ маллаж байсныг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 0******* сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-д тэмээ маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “******* Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин бригадад 1978 оноос 1990 он хүртэл, 1990 оноос хойш нэгдэл татан буугдаж хувьцаат компани болж компанийн тэмээг малладаг байсан. Сүүлд 1998 оны үед хувьдаа гарсан байх гэж санаж байна. ******* өөр нэгдэл, бригадад шилжилгүй тасралтгүй ажиллаж байсан. Би Сүхбаатарын зам нэгдлийн тэмээг малладаг байсан. Нэг дор хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “******* 1978 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа. 1978 онд Өмнөговь аймгийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар орж нэгдэл татан буугдтал нэгдлийн тэмээ маллаж байсан. Нэгдэл татан буугдаж Сүхбаатарын зам нэртэйгээр компани болон ажиллаж тэнд ******* мөн татан буугдтал нь тэмээ маллаж байсан. Он сар өдрийг нь яг тодорхой санахгүй байна. Түүнээс хойш одоог хүртэл тэмээгээ маллаж л байгаа. Хамт нэг дор бага наснаасаа эхэлж мал маллаж байсан. Би тус нэгдэлд 15 настайгаасаа эхэлж мал малласан хүн. Тийм учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч *******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс нэхэмжлэгч *******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

5.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 305  дугаар ******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин бригадад 1990-1991 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

6.Гэрч *******, нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 0******* сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-д тэмээ маллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс нэхэмжлэгч *******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 305 тоот ******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин бригадад 1990-1991 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэ талаар нотолсон тайлбар гаргаагүй байх тул тухайн хугацаанд “Сүхбаатарын зам” ХХК-д ажиллаж байсан  нь тогтоогдохгүй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч *******ийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1990 оны 0******* сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-д тэмээ маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн
*******ийн 1990 оны 0******* сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-д тэмээ маллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.ЭНХТӨР