Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ******* тоотод оршин суух /РД:*******/,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,324,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******ны Өмнөговь салбар нь *******, нартай 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 359 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нь зээлийг хуваарийн дагуу төлөлгүй 141 хоног хугацаа хэтрүүлж банкыг хохироож байна. Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авна гэдгийг удаа дараа мэдэгдсэн болно. Зээлдэгч *******, нар нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,136,975 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 177,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 10,456 төгрөг, нийт 3,324,812 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлдэгч нараас 3,324,812 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* миний бие нь тус аймгийн *******наас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд одоогоор үлдэгдэл болон хүүгийн хамт 3,324,812 төлөх дутуу байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Тодорхой хугацаанд ажилгүй байсан ба одоогоор Орхон аймагт “Шинэ давалгаа” продакшн ажиллуулж эхлээд байгаа ба 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 3,324,812 төлж барагдуулах болно.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын найруулагчаар ажиллаж байсан Дагвадорж овогтой Отгонбаатар нь тус аймгийн *******ны салбараас цалингийн зээл авсан ба уг зээлэнд миний бие хамтран зээлдэгчээр батлан даалт гаргасан болно. Уг зээлийн үлдэгдэл 3,324,812 төгрөгийг төлөхөд бид хоёр тохиролцсон болно.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,324,812 гаргуулахыг шаардсан. Хариуцагч *******, нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан хариу тайлбаруудаар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч *******, нар нь нэхэмжлэгч ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3,324,812 /гурван сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун арван хоёр/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,147 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас 34,073 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 34,073 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР