Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 322

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК Сүхбаатар дүүрэг, 2-р хороо Улаанбаатар хот-210648.

 

Хариуцагч: ******* овогтой ******* /РД: *******/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг *******

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,092,929.88 төгрөгийг гаргуулах зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №3019-2014/68 тоот Цалингийн Зээлийн гэрээ байгуулан 9000000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч ******* нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 08 дугаар сараас эхлэн огт төлөлт хийлгүй өнөөг хүрээд байна. Тус банк нь зээлдэгч *******г зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан. Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийг баримтлан №3019-2014/68 тоот “Цалингийн гэрээний үүрэгт Үндсэн зээл 6,966,265.56 /зургаан сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун жаран таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,108,750.87 /нэг сая нэг зуун найман мянга долоон зуун тавин төгрөг наян долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,913.45 /арван долоон мянга есөн зуун арван гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, нийт 8,092,929.88 /найман сая ерэн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 144,436.87 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн хамт зээлдэгч *******гоос нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

 Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “******* би 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******наас 9,000,000 /есөн сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлсэн нь үнэн болно. 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 3019-2014/68 тоот цалингийн зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн 8,092,929.88 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Үндэслэл нь:

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “******* би 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******наас 9,000,000 /есөн сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлсэн нь үнэн болно. 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 3019-2014/68 тоот цалингийн зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн 8,092,929.88 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 8,092,929.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч. Цолмон нь цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 8,092,929.88 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,436.87 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжинд 72,218.4 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 72,218.4 төгрөгийг тус тус гаргуулж “*******”ХХК-д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Р.УРАНЧИМЭГ

Bottom of Form