Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 327

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын төвд оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/, 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тай  2012 онд танилцан гэр бүлийн холбоотой болж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү Амгаланбаатар төрсөн. Хүүг төрсөн цагаас нь хойш элдэв шалтаг хайж хэрүүл өдөж, найз нөхөдтэй хардаж, салбал ална гэх мэтээр дарамталж явсаар байгаад салсан. Надад хоёр хүүхдийн сар бүр өгдөг 20000 төгрөгөөс өөр орлого байхгүй. ******* нь хүү Амгаланбаатарт мөнгө өгдөггүй. Би өөрөө гэртээ группт байдаг эхийгээ асран хамгаалдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие 2012 онд *******тай гэр бүлийн харилцаа тогтоож 2014 онд хүү Амгаланбаатарыг төрүүлсэн. Би хамт амьдарч үр хүүхдээ өсгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж ажиллаж хөдөлмөрлөж байсан боловч ******* нь ажил хийдэггүй амьдралд нэмэр болохгүй харин ч архи ууж, хүн цуглуулж дэмий сэлгүүцэж бусадтай гэр бүлийн харилцаа тогтоож завхай зан гаргаж төрөл бүрийн харилцаа тогтоож, утсаар эцэг, эх рүү залгаж олон удаа дарамт үзүүлсэн. ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан учир би эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөх боломжгүй. Иймд би хүүхдийн тэтгэлэгийг тусад нь данс нээж өөрөө боломжтой үедээ мөнгийг хийж хүүхдээ 18 нас хүрэхэд нь өөрт нь өгөх саналтай байна. Миний саналыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ээжтэй нь уулзахад дансанд чинь мөнгө хийж өгье. Өргөдлөө буцаагаад авчих гэсэн. Гэхдээ би шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хүү нь *******ын төрсөн хүүхэд мөн гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Алтансувд бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан байсан. Би авгай эргүүлж энэ хүнээс салаагүй. Энэ хүнтэй ханилж 2, 3 жил болсон боловч бидэнд болж бүтэхгүй асуудал олон байсан. Хүү ыг харж үзье гэсэн бодолтой явдаг. миний хүүхэд мөн гэв.

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү ын төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 5-р багийн Засаг дарга П.Сүхээгийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 211 тоот тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь *******аас хүү т тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2012 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү төрсөн, эцэг нь ******* мөн  болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Иймд ******* нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн  хүү ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ