Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 329

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2,

 

Хариуцагч: ******* овогт ******* Даланзадгад сум 3-р баг, ******* тоот оршин суух /РД:*******/ ,

 

861,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20114152 тоот гэрээ байгуулан 99074367 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone багцын үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 861,336 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “*******” ХХК-ын нэхэмжилсэн 861,336 төгрөгийг төлөх нь үнэн. Үнийн дүнд маргаан байхгүй” гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “******* ХХК-ын нэхэмжилсэн 861,336 төгрөгийг төлөх нь үнэн. Үнийн дүнд маргаан байхгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь “*******” ХХК-ны 861,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 861,336 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,222 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 12,611 төгрөг орон нутгийн төсвийн орлогоос 12,611 төгрөгийг тус тус гаргуулж “Мобиком Корпораци” ХХК-нд олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.УРАНЧИМЭГ