Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 330

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байр

 

Хариуцагч: ******* овогтой ******* /РД:*******/ ******* овогтой ******* /РД:*******/ Даланзадгад сум 3-р баг ******* тоотод оршин суух

 

10,304,349.70 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* нь *******тай 2013 оны 07 сарын 09 өдөр 1450002274 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд билльярдны төв ажиллуулах зориулалтаар 10000000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар 67-73 ӨМА Mitsubishi pajero маркийн суудлын машин, тавилга, эд хогшил 36 сарын тогтмол цалингийн орлогоо барьцаанд бариулан авсан. Барьцаат зээлийн гэрээний үүргээр зээл төлөх хугацаа 2014 оны 05 сарын 05-ны өдөр байсан. Улмаар зээлдэгч нь “*******тай” байгуулсан дээрх барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөр хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөлгүйгээр 2016 оны 05 сарын 06 өдрийн байдлаар 732 хоног хугацаа хэтэрч байна. Барьцаат зээлийн гэрээний 1.2, 2.2.1, 2.2.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааг зөрчсөн нь гэрээний үүргийг зөрчил болгох бөгөөд “*******” удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг сануулж шаардаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй санаатайгаар зугтан өнөөдрийг хүрсэн. Эдгээр нөхцөл байдал үүссэн тул “*******” барьцаат зээлийн гэрээний 3.4, 3.5 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1. 1450002274 тоот барьцаат зээлийн гэрээний 2016 оны 05 сарын 06-ны өдрөөр төлбөл зохих үндсэн зээл 7255497,7 төгрөг, хүү 2805454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243398 төгрөг нийт 10304349.7 төгрөгийг *******, нараас гаргуулах. 2. Барьцаат зээлийн гэрээний 3.4 дэх заалтын дагуу зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгө болох 67-73 ӨМА улсын дугаартай Mitsubishi pajero автомашин , тавилга, эд хогшил болон зээлдэгчийн бусад эд хөрөнгөөр барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”, бид нар 2013.07.09-ны өдөр *******тай барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Одоо уг зээлийн үлдэгдэл болох 10304349 төгрөг 07 мөнгөний үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад маргаан байхгүй. Уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “, бид нар 2013.07.09-ны өдөр Хасбанктай барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Одоо уг зээлийн үлдэгдэл болох 10304349 төгрөг 07 мөнгөний үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад маргаан байхгүй. Уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид Хасбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч , нар нь “Хас Банк” ХХК-ийн 10304349 төгрөг 07 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч , нар нь 10,304,349.07 төгрөгийг нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,820 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжинд 89,910 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 89,910 төгрөгийг тус тус гаргуулж “Хас Банк” ХХК-д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.УРАНЧИМЭГ