Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 2-р баг, Хар загт оршин суух Улаандаавуу овогт Мижиддоржийн Цогзолмаа /РД:КБ62011004/-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цогзолмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1983 оноос 1991 он хүртэл Баян-Овоо сумын Говийн Хөгжил нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. Тус суманд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч 1990 онд ажиллаж байсан талаар архивын лавлагаанд гарахгүй байх тул 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын дуустал Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1983 оноос Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд тэмээчнээр ажиллаж эхэлсэн боловч 1990 онд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй байна. Архивын лавлагаа авах гэсэн боловч байхгүй байсан. Иймээс 1990 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ¹01 тоот тодорхойлолт,  Өмнөговь аймгийн Архивын

тасгийн 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №642 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №60 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №352 тоот лавлагаа, Говийн хөгжил нэгдлийн цалин тавьж олгосон тухай баримтын хуулбар, нэхэмжлэгч М.Цогзолмаагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлээс нэхэмжлэгч М.Цогзолмаад 1984 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас М.Цогзолмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, гэрч О.Бямбахүү, Я.Нямаа нарын өгсөн тайлбар болон тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цогзолмаа нь 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М.Цогзолмаа нь 1983 оны 08 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ¹01 тоот тодорхойлолт,  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №642 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №60 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №352 тоот лавлагаа, Говийн хөгжил нэгдлийн цалин тавьж олгосон тухай баримтын хуулбар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлээс нэхэмжлэгч М.Цогзолмаад 1984 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч О.Бямбахүү, Я.Нямаа нарын өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж нэхэмжлэгч М.Цогзолмаагийн 1990 оны 01 дүгээр сараар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

            Гэрч Я.Нямаа, О.Бямбахүү нар нь тухайн үед нэхэмжлэгч М.Цогзолмаатай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.             

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Улаан даавуу овогтой Мижиддоржийн Цогзолмааг 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

            2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА