Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр багт оршин Чу овогт Гэрэлчулууны Одонцэцэг /РД:ЕЕ86011008/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр багт оршин суух Цэрэнжид  овогт Отгондүүгийн Баярсайхан /РД:КЙ88121177/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Одонцэцэг, хариуцагч О.Баярсайхан, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Г.Одонцэцэг би 2009 онд О.Баярсайхантай танилцан улмаар гэр бүл болж 2012 оны 02 дугаар сард охин О.Нандин-Эрдэнэ төрсөн. О.Баярсайханы эгч ах нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэхээр нь би гэрт нь очиход нэг эмэгтэй байснаа би нөхөртэй гэж худлаа хэлсэн. О.Баярсайхан нь тэр хүнтэйгээ амьдарч чадахгүй гээд эргэж ирээд хэд хонооод буцаад явсан. Бид зан харьцааны хувьд таарамжгүй болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш охин Нандин-Эрдэнэ эх Одонцэцэг миний асрамжид өсөн торниж байгаа тул эцэг О.Баярсайханаас хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоож өгнө үү.” гэв.

            Хариуцагч О.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Баярсайхан би 2009 онд танилцан хамтран амьдрах хугацаанд 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр охинтой болсон нь үнэн. Бид зан харьцааны улмаас таарч тохирохгүй 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Би Г.Одонцэцэгийн “Хаан банк”-наас авсан зээлийг өдий хүртэл төлж байгаа. Иймд охин О.Номин-Эрдэнийг 18 нас хүртэл хөдлөшгүй хугацаатай данс нээлгэн хүүхдийн тэтгэлэгийг төлж явна.” гэв.     

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, О.Номин-Эрдэнийн №0000707049/10 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ханбогд сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Одонцэцэг нь хариуцагч О.Баярсайханаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Г.Одонцэцэг нь О.Баярсайхантэй гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр охин О.Номин-Эрдэнэ төрсөн нь №0000707049/10 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Баярсайхан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Одонцэцэгийн Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Баярсайханаар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч О.Баярсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /81.500х12=978.000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Одонцэцэгийн Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Баярсайханаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Баярсайхан нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА