Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 /РД:2072572, Утас:95070202/-т байрлах “Мобиком корпараци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Баян, Бага булаг, 3-7 тоотод оршин суух Дидиба овогт Норовсамбуугийн Одгэрэл /РД:РЮ69021018, утас:89818519/ - д холбогдох гар утас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 1 183 576 /нэг сая нэг зуун наян гурван мянга таван зуун далан зургаа/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20069282 тоот гэрээ байгуулан 99067044 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy S6 edge утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт      1 183 576 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Н.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Мобиком” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. “Мобиком” ХХК-наас Samsung Galaxy S6 ас iphone 5c гар утас авсан болно. Уг гар утасны үлдэгдэл төлбөр 1 183 576 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпараци” ХХК нь хариуцагч Н.Одгэрэлд холбогдуулан гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл нийт       1 183 576 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Одгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбараа гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “Мобиком корпараци” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32 956  төгрөгийн  тал  хувь  болох 16 478  төгрөгийг  Ханбогд  сумын  орон  нутгийн төсвийн орлогоос, мөн тал хувь болох 16 478 төгрөгийг хариуцагч Н.Одгэрэлээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпараци” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.  “Мобиком корпараци” ХХК-ний нэхэмжлэлтэй Т.Одгэрэлд холбогдох гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 1 183 576 төгрөгийг  гаргуулах  тухай  иргэний  хэрэгт  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Мобиком корпараци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32 956 төгрөгийн  тал  хувь  болох 16 478  төгрөгийг  Ханбогд  сумын  орон  нутгийн төсвийн орлогоос, мөн тал хувь болох 16 478 төгрөгийг хариуцагч Н.Одгэрэлээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпараци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА