Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их ус 2-3 тоотод байрлах “Хас банк”-ны Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Г.Батгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Г.Батгэрэл нь “Хас банк”-нй Цогтцэций салбараас 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1450002515 тоот зээлийн гэрээгээр 8,500,000 төгрөгийг 30 хоногт 1.5 хувийн хүүтэй, автомашин худалдах авах зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч  зээл авах үедээ Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Баруун суу 8-8 тоотод оршин сууж, “Энержи рерурс” ХХК-ийн Ус хангамжид цахилгаанчинаар ажиллаж байсан бөгөөд 6 дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хоцроон төлж байгаад 2014 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.

            Зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхой бус хаанаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

            “...Ганхуяг овогтой Батгэрэл нь Цогтцэций сумын тооцооны төвөөс зээл авсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХХК-ны ус хангамжид цахилгаанчинаар ажиллаж байсан. Зээл авах үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, баруунсуугийн 8-8 тоотод оршин суудаг байсан. 2014 оны 10.09-ны өдөр Дарханы тооцооны төвөөс 300.000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийсэн. Тэрнээс хойш зээлээ төлөөгүй. 2015 оны 04 дүгээр сарын 24-нд манай ажилтан Дархан Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 хороолол 1а байр, 8 тоот хаягын дагуу очиж уулзахад зээлдэгч ажил эрчимтэй хайж байна. Ахынхаа үл хөдлөх хөрөнгө зарагдвал зээлээ төлнө. Болохгүй бол Гурвантэс сум руу явж ажил хийнэ гэсэн хариу өгсөн. 99668063 гэсэн дугаар барьж байсан. Үүнээс хойш дахин холбоо аваагүй. Хаяг нь дээрээ байхгүй байгаа.” гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Батгэрэлийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь иргэн Г.Батгэрэлтэй 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цалингийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан автомашин худалдан авах зориулалтаар 8,500,000 төгрөгийг зээлсэн нь хэрэг авагдсан 1450002515 тоот гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь уг гэрээний үүргийн биелэлтийг иргэн Г.Батгэрэлээс шаардах эрх үүссэн байх бөгөөд уг иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.

Харин иргэн Г.Батгэрэлтэй хамгийн сүүлд банкны ажилтан 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг 14 дүгээр баг, 1 хороолол 1а байр 8 тоотод  очиж уулзахад зээлээ төлнө гээд 99668063 утас бичиж өгсөн ч одоо болтол утас нь холбогдохгүй эсвэл тийм хүн байхгүй, дугаар андуурсан гэсэн хариу өгсөн. / хамтран зээлдэгч эхнэр Болдын Оюунпүрэв /РД:КН87032665/ нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Баруун суу 8-8 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягт байхгүй утас-88222234/, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Баруун суу 8-8 тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Баруун суу 8-8 тоотод тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Ганхуягийн Батгэрэл /РД:ТЗ89050375/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Баруун суу 8-8 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Ганхуягийн Батгэрэл /РД:ТЗ89050375/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ганхуягийн Батгэрэлийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хас банк”-ны Цогтцэций салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас: 88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА