Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 121

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, ”Бодь-Интернэшнл” ХХК-ийн байранд байрлах Голомт банкны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант, Гоёотын 9-р гудамжны 4 тоотод оршин суух Харчу овогт Пүрэвцэндийн Бурмаа /РД:ТЯ77052002, утас:88857744, 99857744/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 13 344 449,39 төгрөг гаргуулах тухай Голомт банкны нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч П.Бурмаа нь тус банктай зээлийн гэрээ байгуулан нийт 14 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацааг хэтрүүлж, зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй 419 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч П.Бурмаагаас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 11 418 359,15 төгрөг, үндсэн хүү 1 833 648,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92 441,66 төгрөг, нийт 13 344 449,39 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.                                            

  Хариуцагч П.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.Бурмаа миний бие нь Голомт банкны “Ханбогд” тооцооны төвөөс гаргасан нэхэмжлэлийг гардан авлаа. Тус нэхэмжлэлд гаргасан зээлийн үлдэгдэл болох 13 344 499,39 төгргөийг төлөх үүрэгтэй нь үнэн болно. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны нь хариуцагч П.Бурмаад холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 13 344 499,39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч П.Бурмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэлслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224 672 төгрөгийн тал хувь болох 112 336 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 112 336 төгрөгийг хариуцагч П.Бурмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Голомт банкны нэхэмжлэлтэй П.Бурмаад холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 13 344 449,39 /арван гурван сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин ес/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224 672 төгрөгийн тал хувь болох 112 336 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 112 336 төгрөгийг хариуцагч П.Бурмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА