Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би

            Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах Төрийн банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р баг, Өгөөмөр, Зүүн суугийн 3-4 тоотод оршин суух Хардал овогт Долгорын Баянжаргал /РД:СЮ76111912/, Тайж овогт Дэчингийн Баярмаа /РД:ШГ77070805/ нарт холбогдох зээлийн үлдэгдэл 102 605 559 /нэг зуун хоёр сая зургаан зуун таван мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банк ХХК-ний Өмнөговь салбарын харьяа Цогтцэций тооцооны төв, зээлдэгч Д.Баянжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №01 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн, сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.

Д.Баянжаргал, Д.Баярмаа нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдлүүдийг удаа дараа хүргэж, зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг хийлгүй банкийг хохироосоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн /2016.05.09-ний өдрийн/ байдлаар зээлийн төлбөр Үндсэн зээл 65,992,740.85 төгрөг, үндсэн хүү 6,145,788.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нотариатын хураамж 2530 төгрөг, нийт 72,141,059.08 төгрөг байна.

Зээлдэгч Д.Баянжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж цаг хугацаанд нь төлөхгүй нийт 113 хоног хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.5, 3.2.8-т заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна.

Банкнаас авсан зээлийг гэрээнд заасны дагуу төлөхгүй хүндрэл үүсч байгаа тул зээлдэгч Д.Баянжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нартай байгуулсан №01 тоот гэрээг гэрээнд заасны дагуу цуцалж, түүнээс төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 72,141,059.08 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.2.5, 3.2.8, 6.2.3, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.1-д заасны дагуу зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Д.Баянжаргал, Д.Баярмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Баянжаргал миний бие 2013 оны 11 дүгээр сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Төрийн банкнаас 3 жилийн хугацаатай 120 сая төгрөгийн зээл, мөн банкнаас 2015 оны 06 дугаар сраын 18-ны өдөр 30 сая төгрөгний зээлийг тус тус авсан үнэн бөгөөд авсан зээлээ 2015 оны 08 дугаар сар хүртэл хэвийн төлж байгаад хямралд өртөн графикийн дагуу төлөлт хийж чадалгүй өдийг хүрсэн минь үнэн боловч цаашид авсан зээлээ төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Баянжаргал, Д.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 72 141 059,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 30 464 500,40 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тухайн зээлийг төлж барагдуулахаар тайлбараа бичгээр ирүүлсан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 893 929 /найман зуун ерэн гурван мянга есөн зуун хорин ес/-н төгрөгний тавин хувь болох 446 965,5  /дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000020815 тоот данснаас,   446 965,5  /дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран тав/-н төгрөгийг хариуцагч Д.Баянжаргал, Д.Баярмаа нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгохоор шийдвэрлэв.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баянжаргал, Д.Баярмаа нарт холбогдох 102605559 /нэг зуун хоёр сая зургаан зуун таван мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 893 929 /найман зуун ерэн гурван мянга есөн зуун хорин ес/-н төгрөгний тавин хувь болох 446 965,5  /дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000020815 тоот данснаас,   446 965,5  /дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран тав/-н төгрөгийг хариуцагч Д.Баянжаргал, Д.Баярмаа нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай           

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА