Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00771

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Залуус хотхон 1-54 тоотод оршин суух Ханхэнтий овгийн Цэвээнноровын Борис /ХГ-78091717 /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Залуус хотхон 1-54 тоотод оршин суух Хэрдэг овгийн Батмөнхийн Туул /ИЦ-79102805 / нарт хариуцагдах 2013-10-02-ны өдрийн БЗГ13/718 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 9,638,076.98 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа, Д.Энхжаргал,хариуцагч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Борис, Б.Туул нар Хаан банкны Дэнж тооцооны төвөөс 2013-10-02-ны өдөр БЗГ13/718 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын  хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр зээлсэн.Зээлийн барьцаанд зурагт LCD, хөргөгч, систем хөгжим, тавилгатайгаа иж бүрэн, тоос сорогч, угаалгын машин, гал тогооны тавилга, компьютер зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нь үндсэн зээлд 879,612.38 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 941,325.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 425,93 төгрөг, нийт 1,821,363.47 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь 2014-05-20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байгаа ба 2014-06-11-ний өдөр, 2014-07-21-ний өдөр, 2015-03-02-ны өдөр, 2015-09-21-ний өдрүүдэд зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл, хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна.

2013-10-02-ны өдрийн БЗГ13/718 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 9,638,0766.98 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд: Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Борис би уг нэхэмжлэлийг зөвшөөрч байна.Би тус банкны салбараас 2013-10-02-ны өдөр 7,500,000 төгрөгийг 3 жил буюу 36 сарын хугацаатай зээл авсан  бөгөөд зээлийн төлөлтөө цаг хугацаанд нь хийж байгаад ажлаас гэнэт халагдсаны улмаас орлогогүй болсоноос гадна, гэр бүлийн хүний хийж байсан блок борлуулалтгүй болж, хүнд байдалд орж, өрхийн орлогогүй болсон юм. Харин би энэ сарын 5 сараас барилгын ажлаа эхлүүлж байгаа болохоор болно гэж тооцож, энэ төлбөрийг зайлшгүй төлнө.Төлөхдөө гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2016-10-02 сар бүр 200,000 төгрөг төлж байгаад энэ ондоо багтааж үлдэгдлийг төлөх боломжтой гэж үзэж байна.Энэхүү нэхэмжилж байгаа 9,638,076.98 төгрөгөийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Туул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна.Маргаангүй гэжээ.

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:  

 Нэхэмжлэгч  Хаан банкны Орхон салбар Ц.Борис, Б.Туул нарт холбогдуулан 2013-10-02-ны өдрийн БЗГ13/718 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 9,638,0766.98 төгрөг гаргуулах,барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 169,186 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлийн 9,638,0766.98 төгрөгний шаардлагыг хариуцагч Ц.Борис, Б.Туул нар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 169,186 төгрөгийг төрийн санд үлдээн, хариуцагч Ц.Борис, Б.Туул нараас 169,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                        

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ