Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00870/И |
Дугаар | 00790 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00790
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 2-22 тоотод оршин суух Сандаг-Очир овогтой Батцэнгэлийн /ГЮ-68060468/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын гол 3-13 тоотод оршин суух Дэлгэрмаа овогтой Нацагт /ГЮ77030277/ хариуцагдах 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Нацаг нь 2013-08-28-нд Говьт-Алтай аймаг явж ажил хийхээр явахдаа 2 хүүхдийн сургалтын төлбөр 2,950,000 төгрөгийг түүний том охин болох Батчимэгийн Хаан банкны 5270498077 дансанд хийлгэж авсан.Цалингаа авахаар төлнө гэсэн боловч түүнээс хойш 2 удаа 300,000 төгрөг төлөөд тогтмол орлогогүй учир би мөнгөө нэхэж чадалгүй өдийг хүрлээ.Одоо Д.Нацаг нь ББ-Од ХХК-д хот хооронд явдаг том оврын автобусны жолооч хийдэг тул үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Нацаг шүүхэд гаргасан тайлбартаа: С.Батцэнгэлийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Төлөх хэлбэрийн боломж нь сард 300,000 төгрөгөөр 6 сарын дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батцэнгэл нь хариуцагч Д.Нацагаас 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нацаг нь нэхэмжлэгч С.Батцэнгэл нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,950 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 24,975 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Д.Нацагаас 24,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Батцэцэгт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Нэхэмжлэгч С.Батцэнгэлийн 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Нацаг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 49,950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 24,975 төгрөг буцаан гаргуулж , хариуцагч Д.Нацагаас 24,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ