Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хороолол 23б-32 тоотод  оршин суух Самбуу овогтой Бямбачимэгийн /ФМ-63030861 / нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч С.Бямбачимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч С.Бямбачимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С.Бямбачимэг миний бие нь 1962-03-2-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.Улмаар эцэг эхийн гар дээр өсөж аймгийн 1-р 10 жилийн 8-р ангийг 1979 онд ,ЗХУ-ын ТМС-д барилгын инженерээр сурч 1981 онд төгсөж, Эрдэнэт хотын барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан.1982 онд ээжлийн амралтаараа явах хооронд паспортны шинэчлэл хийгдэж цуг ажиллаж байсан ажилчид маань андуурч хэлж бичүүлсэний улмаас төрсөн он маань зөрүүтэй болсон.Ийм учраас С.Бямбачимэг намайг 1962 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бямбачимэг нь нас  тогтоох хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

С.Бямбачимэгийн иргэний үнэмлэхийг шинэчлэн олгохдоо 1963-03-08-нд төрсөн гэж, 559770 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо мөн 1963 онд төрсөн гэж тэмдэглэсэн байна.

Хаад боржигон овгийн Самбуугийн Бямбачимэг нь 1962 оны 03 сарын 02-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн болох нь 101/001270 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Иймд С.Бямбачимэгийг 1962 оны 03 сарын 22-нд төрсөн болохыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.13-д заасныг баримтлан Хаад боржигон овгийн Самбуугийн Бямбачимэгийг 1962 оны 03 сарын 22–нд Архангай  аймгийн Цэцэрлэг суманд  төрсөн болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                        .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ