Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00814

 

 

 

 

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Гүррагчаа овогтой Мөнхтулгын /ФБ-75121535 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг 100айл 15-а тоотод оршин суух Алаг адуун овгийн Батгэрэлийн Мөнхнасанд /ФА-75032576 / холбогдох зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Мөнхнасан нь 2015-07-22-ны өдөр надаас 1,200,000 төгрөг зээлсэн.Мөн нэмж 50,000 төгрөг зээлсэн.Сард 5 хувийн хүү тооцон төлөхөөр тохиролцон зээлсэн юм.Мөнхнасангаас үндсэн зээлж авсан 1,250,000 төгрөг, 2015-07-27-ноос 2015-11-22-нийг хүртэлх 4 сарын хүү 250,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхнасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мөнхнасан нь иргэн Мөнхтулгаас нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг өгөхөөс татгазлах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа ба цалингийн зээлтэй мөнгөний боломж бөөнөөр өгөх боломжгүй тул 6 сарын дотор хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь хариуцагч Б.Мөнхнасанд холбогдуулан зээлийн төлбөр 1,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхнасан нь нэхэмжлэгч Г.Мөнхтулгын нэхэмжлэлийн 1,500,000 төгрөгний шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл хууль болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар 2016-04-04-ний өдөр төрийн санд төлсөн 32,250 төгрөг, 2016-05-25-ны өдөр төрийн санд төлсөн 7,700 төгрөг, нийт 39,950 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801681 тоот данснаас/ 19,975 төгрөг, харуицагч Б.Мөнхнасангаас 19,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтулгад  олгохоор заалаа.

  Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

          1.Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхнасан хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

          2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс төлсөн 31,250 төгрөг, мөн дансанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 7,700 төгрөг, нийт 39,950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 19,975 төгрөг буцаан гаргуулж хариуцагч Б.Мөнхнасангаас 19,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

       4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ