Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 2а-3 тоотод оршин суух Пүрэвдаш овогтой Болорчимэгийн  /ФБ-84091305/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-25-23 тоотод оршин суух Баатар овогтой Ганхүүд /ФМ-85073059 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч П.Болорчимэг хариуцагч Б.Ганхүүгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч П.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2005 онд гэр бүл болж 1 охин  2 хүүтэй болж, амьдраад нийт 11 жил болж байна.Миний нөхөр Ганхүү нь 2007 онд өөр хүнтэй болж намайг хуурах болсон.Би түүнийг уучилж дахин амьдарсан боловч 2015 оны 09 сард дахин өөр хүнтэй болж намайг хуурахаас гадна, одоог хүртэл хамт амтдарч байна.2016-04-20-нд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэх боломжгүй, хамт амьдрахгүй гэсэн тул би уг хүнээс гэр бүлийн баталгааг салгуулж, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Нэхэмжлэгч П.Болорчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Ганхүү өөрөө тэр хүнтэйгээ амьдарна гэж хэлсэн тул гэрлэлтээ цуцлуулахаас аргагүй болж байна.Надад хань болохгүй хүн гэдгийг мэдсэн.2016 оны 3 сарын 06-наас гэрээсээ явсан.хүүхдүүдтэйгээ уулзаж тус болохгүй байгаа.Гэвч цаашид хүүхдүүдтэй нь уулзуулж байна.Хүүхдүүдээ өөрийн асрамжинд байлгаж эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч Б.Ганхүү шүүхэд гаргасан тайлбартаа: П.Болорчимэгийн гэр бүлийн баталгаа цуцлуулах, болон 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна.Ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлав.            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Болорчимэг нь Б.Ганхүүгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн.

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүрэн хангасан болно.

Зохигчид 2005 оноос хамт амьдарч, 2006-02-13-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 2006-06-28-нд охин Г.Анхжаргал, 2010-01-12-нд хүү Г.Энххүслэн, 2011-08-07-нд хүү Г.Мөнх-Учрал нар төрсөн бөгөөд 10, 6, 5 настай, эхийн асрамжид эсэн мэнд өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, 0027395 дугаартай гэрлэлтийн баталгаа, 0216255, 0335791, 0463608 дугааруудтай хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогдож байна.

Зохигчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан байх бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

2006-06-28-нд төрсөн 10 настай охин Г.Анхжаргал, 2010-01-12-нд төрсөн 6 настай хүү Г.Энххүслэн, 2011-08-07-нд төрсөн 5 настай хүү Г.Мөнх-Учрал нарыг эх П.Болорчимэгийн асрамжинд өгч хуулийн дагуу тэтгэлэг тогтоож эцэг Б.Ганхүүгээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.      

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Баатар овогтой Ганхүү, Пүрэвдаш овогтой Болорчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006-06-28-нд төрсөн 10 настай охин Г.Анхжаргал, 2010-01-12-нд төрсөн 6 настай хүү Г.Энххүслэн, 2011-08-07-нд төрсөн 5 настай хүү Г.Мөнх-Учрал нарыг эх П.Болорчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40,1.2-д зааснаар Г.Анхжаргал,  Г.Энххүслэн,  Г.Мөнх-Учрал нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/  амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганхүүгээс тэтгэлэг тогтоон тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

             5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГазрын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Хуланд даалгасугай.

              6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ