Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00869

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-19 тоотод оршин суух Эрдэнэ овогтой Чимэгмаагийн /ЦЕ-85082301/ гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.Чимэгмээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, гэрч  М.Маам,Н.Хандаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :          

          Хүсэлт гаргагч Э.Чимэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие бага наснаасаа Ц.Эрдэнэболдтой нэг хамтлагт бүжиглэн найзалж, нөхөрлөсөөр үерхэж, дотно харьцаатай болж, 2009 оноос Улаанбаатар хотноо Бичил хорооолол, 32-р тойрог, 11-р хороолол Сансар зэрэг газруудад байр хөлслөн амьдардаг байсан.Албан ёсоор гэр бүл болоогүй байсан ба 2010 оны 10 сард хамт амьдрах боломжгүй болон салцгаасан юм.Би тухайн үед жирэмсэн болсон гэдгээ хэлсэн боловч хүлээж аваагүй тэр чигтээ 2 тийшээ болцгоосон.2011 оны 5 сард хүү Мөнхтөр маань төрсөн бөгөөд бүхнийг би өөрийн биеэр ганцаараа туулж ирсэн.Гэтэл хүүгийн эцэг Ц.Эрдэнэболд нь 2015-04-10-нд нас барсан гэсэн мэдээг сонссон.Өөрт нь нэг бус удаа хүүтэй гэдгийг нь хэлж байсан.Гэтэл уулзаж амжаагүй байтал имй байдалд хүрлээ.Цаашид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.гэжээ.

             Гэрч М.Маам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач Эрдэнэболд нь миний хүү юм.Миний хүү багаасаа Чимэгмээтай үерхэж байгаад нэг хэсэг больсон байсан.Тэгээд 2009 оноос хамт амьдрах болсон.Улаанбаатар хотод амьдарч байгаад 2010 онд салцгаасан.Дундаас нь хүүхэд гарсаныг бид мэдээгүй байсан.Хүү маань 2014 онд АНУ явахдаа “хүү байгаа” гэж хэлсэн.Хүү нь аавынхаа бага настай маш адилхан  гэжээ.

             Гэрч Н.Хандаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Хотод Чимэгмаа талийгаач 2 хамт амьдардаг байхад нь би хааяа очдог байсан.Энэ 2 багаасаа үерхэж хамт бүжиглэдэг байсан.Хүүхэд төрсөн гэж сонсож байсан гэжээ.

           Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.Чимэгмаа Цэрэнбатын Эрдэнэболдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 902  дугаартай 2011 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн Ч.Мөнхтөрийн төрсөний гэрчилгээний хуулбар, 0000155913 дугаартай Ц.Эрдэнэболдын 2015 оны 04 сарын 10-ны өдөр нас барсаныг гэрчлэх гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн цахим үнэмлэхний баталгаат хуулбар гэрчүүдийн мэдүүлэг,зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Э.Чимэгмаа нь 2009-2010 онд Ц.Эрдэнэболдтой хамтын амьдралтай байсан, тэдний дундаас хүү Ч.Мөнхтөр нь 2011 оны 05 сарын 16-нд төрсөн, Ц.Эрдэнэболд нь 2015 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр нас барсан болох нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Эрдэнэ овогтой Чимэгмаа /ЦЕ-85082301 /, Цэрэнбат овогтой Эрдэнэболд /ЦМ-83032933 / нар 2009-2010 онд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 /далан мягщнга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                        .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ