Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00977

 

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

                                     Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-92 тоотод оршин суухТугчин овгийн  Даваасүрэнгийн  Жодмаагийн /ДЮ-77100161 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ,Уурхайчин баг 3-24-67 тоотод оршин суух Жамсранжав овогтой Дунгармаад /ФМ-70102749/ хариуцагдах бичиг баримт гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Жодмаа, хариуцагч Ж.Дунгармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.Жодмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Миний бие Д.Жодмаа нь 2015-10-15-ны өдөр Ж.Дунгармаад дараах бичиг баримтуудаа зээлийн барьцаанд шаардсаных нь дагуу өгсөн. Уг бичиг баримтанд: 1.Иргэний үнэмлэх, 2. Гадаад паспорт, 3.Нийгмийн даатгалын дэвтэр, 4.гэрлэлтийн гэрчилгээ зэрэг болно.Миний төрж амаржих хугацаа ойртож, байгаа бөгөөд эмнэлгийн хяналтанд орох жирэмсний тэтгэмж авах, зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Жодмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан тайлбарлахдаа:  Жодмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй болохоо ддараах үндэслэлээр тайлбарлаж байна.1.Жодмаа налаас66,500,000 төгрөг зээлдэж аваад төлбөр тооцоо хийлгүй өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна.Би энэ мөнгөө гаргуулан авах гэж шүүхэд нэхэмжлэл гарган давж заалдах гомдол гаргах зэрэгт өч төчнөөн зардал гарсан.2.Надаас авсан зээлийнхээ барьцаанд 4 ширхэг мөнгөн аяга, хуримын хос бөгж зэрэг эд хөрөнгө тавиад өнөөдрийг хүртэл үнэн дээрээ тохироод өрөндөө тооцохгүй байна.3.Өөрийн нөхөр Наранбаттайгаа нийлж 2015-1102-ны өдөр баталгаа гаргаж өгөөд төлбөрөө төлнө гэсэн бичиг  хйиж өгсөн атлаа өнөөдөр хийж өгөөгүй мэтээр ярьж сууна.4.Надаас66,500,000 төгрөг авчихаад энэ тооцоогоо надтай хиж дуусгачихаад надаас бичиг баримтуудаа ав.Тооцоогоо дуусгаагүй тохиолдолд би бичиг браимтуудыг өгөхгүй”гэжээ.

 

Хариуцагч Ж.Дунгармаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Бичиг баримтуудыг өгнө.Харин шүүхийн шийдвэрээр надад төлөх 66,500,000 төгрөгөө надад төлөхгүй байгаа тул энэ талаар асуумаар байна гэжээ.

 

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Жодмаа нь хариуцагч Ж.Дунгармаагаас иргэний үнэмлэх, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, гарлэлтийн гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.Хариуцагчийн зөвшөөрөл хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй.

.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Жодмаагийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, гарлэлтийн гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг гаргуулах шаардлагыг хариуцагч Ж.Дунгармаа хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны ...... дүгээр сарын...... -ний өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж хаиуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ