Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 264

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07 сарын 07                           Дугаар 264                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух Баяд овгийн Гонгоржавын Сэндэнхүүд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4585727 /дөрвөн сая таван зуун наян таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төв шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ:  Эрдэнэцагаан сумын 2-р багийн харъяат Г.Сэндэнхүү нь тус салбараас 2014 оны 02-р сарын 07-ны өдөр 8344826 төгрөгний цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийг авсанаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 4210254.67 төгрөг, зээлийн хүү 1825779.23 төгрөг, хугацаа хэтэрсэн торгуулийн хүү 3822.95 төгрөг, нийт 6039856.85 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Г.Сэндэнхүү нь сар бүр зээлийн гэрээг зөрчин үндсэн зээл, хүүг хугацаа хэтрүүлдэг, анх зээл авсан хугацаанаас эхлэн зээлийн төлөлт хийхдээ 2-189 хоногоор хугацаа хэтрүүлэн төлсөн. Иймд зээлдэгч Г.Сэндэнхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 4134571 төгрөг, үндсэн зээлийн хүү 431337 төгрөг, хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 19819 төгрөг, бүгд 4585727 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Сэндэнхүүтэй нэхэмжлэгч ХААН банк харилцан ярилцаж тохиролцон Г.Сэндэнхүү нь 4585727 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 44160.5 төгрөгний хамт, бүгд 4629887 төгрөгийг өөрийн цалин орлогоос сар бүр 300000 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Сэндэнхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Сэндэнхүү би өөрийн цалин орлогоос зээлийн үлдэгдэл төлбөр 4585727 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 44160.5 төгрөгний хамт, бүгд 4629887 төгрөгийг  эргэн төлөлтийн хуваарийн дагуу ХААН банкны дансанд 2016.08.10-аас 2017.11.10-ыг хүртэлх хугацаанд сар бүр зээлэндээ 300000 төгрөг төлж байхаар эвлэрч асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төв нь хариуцагч  Г.Сэндэнхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 4134571 төгрөг, үндсэн зээлийн хүү 431337 төгрөг, хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 19819 төгрөг, бүгд 4585727 /дөрвөн сая таван зуун наян таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4585727 /дөрвөн сая таван зуун наян таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөгийг хариуцагч Г.Сэндэнхүү нь ХААН банктай тохиролцож 2016.08.10-аас 2017.11.10 хүртэлх хугацаанд эргэн төлөлтийн хуваарийг хийж хуваарийн дагуу сар бүр 300000 төгрөгийг төлж байхаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвийн 4585727 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88321 төгрөгний тал хувь 44160.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 44160.5 төгрөгийг хариуцагч Г.Сэндэнхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвд олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төв нь хариуцагч Г.Сэндэнхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4585727 /дөрвөн сая таван зуун наян таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөгийг 2016.08.10-аас 2017.11.10 хүртэлх хугацаанд сар бүр 300000 төгрөг төлүүлж байхаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвийн 4585727 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88321 төгрөгний тал хувь 44160.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 44160.5 төгрөгийг хариуцагч Г.Сэндэнхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  ХААН банкны Сүхбаатар салбарын харъяа Баруун-Урт тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА