Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4576

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

Хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                       Баянгол   дүүргийн   Иргэний   хэргийн   анхан   шатны   шүүхийн    шүүгч           

           З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол  дүүргийн  9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 31 дүгээр байрны 50 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧМ 68092810, Цагаагчин овогт  Хүрлээгийн  Бямбацогтын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр байрны подвольд байрлах, регистрийн дугаар 1027433, Өргөө-14 сууц өмчлөгчдийн холбоонд  холбогдох

 

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 00 тоот өрөөг худалдаж авсан болохыг тогтоолгож, уг өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн  5 дугаар  хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 0 тоот байрыг хүү Б.Ганболдын хамт 2010 оноос эхлэн түрээслэн амьдарч байгаад, 2015 оны 8 сард Өргөө-14 Сууц Өмчлөгчийн Холбоонд хүсэлт тавьж, байрыг худалдаж авах саналыг гаргахад, Өргөө-14 СӨХ-ны дарга Д.Рэнцэнноров миний саналыг хүлээн авч, надад 15,000,000 төгрөгөөр худалдсан.Өргөө -14 СӨХ-ны дансанд 2015 оны 9 сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 1 сарын 03-ны өдөр 2 000  000 төгрөг, 2015 оны 11 сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд 13 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 29-ны өдөр бэлнээр өгсөн. БГД-ийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр  байрны 2 дугаар орцны 0 тоотод ордер, өмчлөх эрхийн гэрчилгээний аль ч байгаагүй тул Өргөө-14 СӨХ-оос 2016 оны 2 сарын 13-ны өдөр “Орон сууц хувьчлалын товчоонд байрны ордерыг миний нэр дээр гаргуулахаар албан бичиг үйлдэж өгсөн.Өргөө-14 СӨХ-с БГД-ийн 5 дугаа хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 0 байрыг 15,000, 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд миний хүү Б.Ганболд энэ байранд одоо ч амьдарсаар байгаа.Иймд Өргөө-14 СӨХ-оос БГД-ийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 00 байрыг 15,000, 000 төгрөгөөр худалдаж авсан болохыг, БГД-ийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 00 тоотын хууль ёсны өмчлөгч болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Рэнцэнноров шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Х.Бямбацогтын хүү Ганболдын хүсэлтийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 3-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг тус тус төлөгдөж тул хувьчилж  авахад татгалзах зүйлгүй гэсэн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 тоот албан тоотыг  хүргүүлсэн.Ганболд  нь СӨХ-ийн төлбөрийг сар бүр тогтмол төлж иргэний үүргээ биелүүлж байгаа, 11 дүгээр байрны 00 тоотод өөр эзэмшигч байхгүй тул Бямбацогтыг байрны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бямбацогт хариуцагч Өргөө-14 Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 00 тоотыг худалдаж авсан болохыг, уг өрөөний хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Бямбацогтын Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 00 тоотыг худалдаж авсан болохыг, уг өрөөний хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хариуцагч  Өргөө-14 Сууц Өмчлөгчдийн Холбоо бүхэлд нь зөвшөөрч байх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, мөн хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Х.Бямбацогтын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр байрны 2 дугаар оруны 00 тоот өрөөг худалдаж авсан болохыг тогтоолгох, уг өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өргөө-14 Сууц Өмчлөгчдийн Холбоо  бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч байгууллагын зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, мөн хариуцагч байгууллагаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                   З.ДОРЖНАМЖИН