Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                       Баянгол   дүүргийн   Иргэний   хэргийн   анхан   шатны   шүүхийн    шүүгч           

           З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж, өөрийн байранд байрлах,  Хас банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54 дүгээр байрны 19 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧР 82030863,  Шагдарын Март

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54 дүгээр байрны 19 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧЗ 82042173, Болдын Мөнх-Эрдэнэ  нарт  холбогдох

 

Зээлийн  гэрээний үүрэгт 12 782 319 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хас банк  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Март Хас банктай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1090023510 тоот зээлийн гэрээ, 1090023510-01 тоот барьцааны гэрээ 1090023510-02 тоот фидукцийн гэрээ байгуулж 11,900,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, авто машин  худалдан авах зориулалтайгаар авсан.Энэ зээлийн гэрээнд зээлдэгчийн нөхөр Б.Мөнх-Эрдэнэ нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэйгээр гарын үсэг зурсан.Зээлийн барьцаанд Авто машин /ZVW30-0114674/  аралын дугаартай Toyoto PIRUS30 Сувдан цагаан өнгөтэй 2010 оны машин, Караокены тоног төхөөрөмж 8 ш зурагт тавьсан.Ш.Март зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан эргэ төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1090023510 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ний өдрөөс хойш төлөлгүй 245 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.Март, Б.Мөнх-Эрдэнэ нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, мөнгө орж ирэхээр төлнө гэх зэргээр худал хэлж, удаа дараа гэрээр нь очих үед хаалгаа тайлахгүй, утсаа авахгүй санаатайгаар зугтаж зээлийн гэрээний 3,2,1-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.Иймд 1090023510 дугаартай зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 782 319 нотариатын төлбөр 14 000 нийт 12 796 319  төгрөгийг Ш.Март, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнэ нараас гаргуулахаар шийдэж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Цэрэнтогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 12 782 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нартай тохиролцож 2016  оны 7 сарын 20-ны өдөр  1 000 000 төгрөг,  8 дугаар  сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 10 782 000 төгрөгийг хариуцагч нар нь Хас  банкинд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:           Бид Хас Банкнаас авто машины зээл авч үлдэгдэл төлбөр болох 12,782,000 төгрөгийг 3 сарын хугацаанд банктай тохиролцож төлөхөөр боллоо.Төлөх хувиар 2016 оны 7 сарын 20-ны өдөр  1 000 000 төгрөг,  8 дугаар  сарын 20-нд 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 10 782 000 төгрөгийг төлж барагдуулах, хугацаандаа төлөгдөөгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 782 319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

          Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 12 782 319 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  1 000 000 төгрөгийг 2016  оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 1 000 000 төгрөгийг  2016 оны  8 дугаар  сарын 20-ны өдөр, 10 782 000 төгрөгийг 2016 оны  9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохирч, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох авто машин /ZVW30-0114674/ аралын дугаартай тoyoto PIRUS30 сувдан цагаан өнгөтэй 2010 оны машин, караокены тоног төхөөрөмж 8 ширхэг зурагт зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 550 төгрөгийн 50 хувь болох 125 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 125 775 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч  нараас 125 775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 12 782 319 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2016 оны  8 дугаар  сарын 20-ны өдөр, 10 782 319 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулах, энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 550 төгрөгийн 50 хувь болох 125 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 125 775 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч  нараас 125 775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Март, Б.Мөнх-Эрдэнэ нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа болон фидукцийн гэрээнд дурдсан авто машин /ZVW30-0114674/  аралын дугаартай Toyoto PIRUS30 Сувдан цагаан өнгөтэй 2010 оны машин, Караокены тоног төхөөрөмж 8 ширхэг зурагт зэргийг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ШҮҮГЧ                    З.ДОРЖНАМЖИН