Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 165

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоот, “Жи мобайл” ХХК /РД:5055873, УБД:9011041082/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудамж 1-27 тоотод оршин суух, Боржигон овогт Лхамсүрэнгийн Гэрэлмаа /РД:АА90032644/-т холбогдох,

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160 000, алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Гэрэлмаа нь манай байгууллагатай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 1205782 тоот гэрээ байгуулж 98372852 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000/ хорин мянга/-н төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  160 000 төгрөгийн хохирол учруулаад байна.  Төхөөрөмжийн үлдэгдэл 160 000 төгрөг, алданги 80 000 төгрөг нийт 240 000 төгрөгийг Л.Гэрэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.           

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 240 000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Гэрэлмаад холбогдох   төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160 000, алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Гэрэлмаа нь 240 000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 850 төгрөгийн 50 хувь болох 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас 3 925 төгрөгийг,  хариуцагч Л.Гэрэлмаагаас 3 925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ