Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 173

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум Улаан-Уул багт байрлах “Бүрдэнэ” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум 5 дугаар баг Ухаачулуу 6-3 тоотод оршин суух Сутай Хайрхан овогт Цэен-Ойдовын Гэрэлчимэг  /РД: ЕО79101163/-т холбогдох, 6,266,560, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Гэрэлчимэг нь “Бүрдэнэ” хоршоонд худалдагчаар ажиллаж байхдаа 6,546,560 төгрөгний дутагдал гаргаж 280,000 төгрөгийг төлөөд 6,266,560 төгрөгний үлдэгдэлтэй байгаа тул Ц.Гэрэлчимэгээс гаргуулж хоршоог хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Гэрэлчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Бүрдэнэ” хоршооны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,266,560 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж дуусгах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршоо нь хариуцагч Ц.Гэрэлчимэгт холбогдуулан 6,266,560 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,220 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гэрэлчимэгээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,220 төгрөгнөөс 50 хувь болох 57,610 төгрөгийг, төрийн сангаас 57,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршооны нэхэмжлэлийн шаардлага 6,266,560 төгрөгийг хариуцагч Ц.Гэрэлчимэг нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн  115,220 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гэрэлчимэгээс 57,610 төгрөг, төрийн сангаас 57,610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ