Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 185

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнж, найрамдал 2 гудамж 5 байр 18 тоотод оршин суух Гомбожав овогт Ухнаагийн Болормаа /РД:ЕЦ66072388/

Хариуцагч: Дорноговь аймаг, Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнж, найрамдал 2 гудамж 5 байр 18 тоотод оршин суух Бүрэн мандах овогт Тогтохын Эрдэнэбат /РД:ЕЦ64061774/  нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9 717069 төгрөг гаргуулах болон уг зээлийн төлбөрийг  мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ухна овогтой Болормаа нь Хаан банкны Дорноговь салбарын харъяа Өргөн тооцооны төвөөс 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 13/457 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15 000000 /Арван таван сая төгрөг/ төгрөийн бизнесийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар Өргөн сумын 4 дүгээр баг 5-р байрны 18 тоот 19 мкв талбайтай 1 өрөө орон сууц, 1-р байрны баруун талд байршилтай 40 мкв талбайтай Y-0708000164 улсын бүртгэлийн дугаартай дэлгүүрийн байшин, мөлхөө тавилга, шкаф ширхэгийг тус тус барьцаалуулан авсан. Зээлдэгч нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 3.3.1-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч шүүхэд нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай зээлийн гэрээний 5.2.1-т заасны дагуу дараах төлбөрийг барагдуулсан байна. Үүнд:

  • Үндсэн зээлийн төлбөрт 7 777962 төгрөг
  • Зээлийн хүүгийн төлбөрт 4 252214 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 145 төгрөг, нийт  12 031321  төгрөг төлсөн байна.

Банк зээлийн гэрээний 6.1.10-т заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэл бүхий шаардлагыг гаргаж байна.

  1. 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
  2. 2013 оны 06 дугаар 17-ны өдрийн 13/457 дугаартай  зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах
  • Үндсэн зээлийн үлдэгдэл 7 222038 төгрөг
  • Зээлийн хүүгийн төлбөр 2 261490 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233 451 төгрөг, нийт 9 717069 төгрөг болно.
  1. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах
  2. Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх,  хөдлөх эд хөрөнгө, түүний  банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү  гэжээ.

            Хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ухнаа овогтой Болормаа, Тогтох овогтой Эрдэнэбат бид Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбар нь хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нарт холбогдуулан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 7 222038, зээлийн хүүгийн төлбөр 2 261490 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233  451 төгрөг, нийт 9 717069  төгрөгийг гаргуулах болон уг зээлийн төлбөрийг  мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 7 222038, зээлийн хүүгийн төлбөр 2 261490 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233  451 төгрөг, нийт      9 717069  төгрөгийг гаргуулах болон уг зээлийн төлбөрийг  мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/457 дугаартай барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 423 төгрөгийн 50 хувь болох 85 211.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас буюу улсын орлогоос 85 211.5 төгрөгийг, хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нараас 85 211.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч У.Болормаа, Т.Эрдэнэбат нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ