Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 188

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,009,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Даваа овогтой Дөл-Эрдэнэ нь ХААН банкны Дорноговь салбарын харъяа Өргөн тооцооны төвөөс 2013 оны 03 сарын 26-ны өдөр 13/202 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар, Өргөн сумын 4-р баг 7-р байрны 12 тоот хаятай Ү-0708000125 улсын бүртгэлийн дугаартай, 19 мкв талбайтай 1 өрөө орон сууц, зөөврийн компьютер 1, тоос сорогч 1, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус барьцаалуулан авсан.

Улмаар 2013 оны 12-р сарын 18-ны өдөр 13-1076 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан дээрх зээлийн үлдэгдэл 12,450,645 төгрөг дээр 149,355 төгрөгийн нэмж нийт 12,600,000 төгрөгийн зээлийг авсан. Нэмэлт зээлийн гэрээний 2.2-дахь заалтын дагуу 2013 оны 03-р сарын 26-ны өдрийн 13/202 тоот барьцаат зээлийн гэрээнд заасан хөрөнгүүдийг үргэлжлүүлэн барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 13-1076 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.4.3-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч шүүхэд нэхэмжлэx гаргах өдрийн байдлаар 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 13-1076 тоот нэмэлт зээлийн гэрээний 1.4.3-т заасны дагуу дараах төлбөрийг барагдуулсан байна. Үүнд:

• Үндсэн зээлийн төлбөрт 2,799,793 төгрөг

• Зээлийн хүүгийн төлбөрт 1,993,796 төгрөг Нийт 4,793,589.00 төгрөг төлсөн байна.

Иймд банк 2013 оны 03 сарын 26-ны өдрийн 13/202 тоот барьцаат зээлийн гэрээний 5.1.5 дахь хэсгийг үндэслэн 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэл бүхий шаардлагыг гаргаж байна.

-2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 13/1076 тоот нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах:

-2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 13/1076 тоот нэмэлт зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах:

• Үндсэн зээлийн үлдэгдэл 9,800,207 төгрөг, нээлийн хүүгийн төлбөр 3,858,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 350,778 төгрөг нийт 14,009,651.00 төгрөг болно.

-Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 03-р сарын 26-ны өдрийн 13/202 тоот барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах,

-Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн

шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/ хөдлөх эд хөрөнгө, түүний банк даxь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн

хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.                                               

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар нь зээлийг 2016 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөгөөс багагүйгээр төлж 2016 оны 12 сарын 20-ны өдрийн дотор зээл, хүүг төлж барагдуулахаар болж  тохиролцоонд хүрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сум  сумын 4-р баг, Сэнж Найрамдал гудамж гудамж 7-12 тоотод оршин суух Шарнууд овогт Даваагийн Дөл-Эрдэнэ, /РД: ЕЦ82031479/, Боржигон овогт Баярсайханы Цэцэгсайхан /РД: ЕЦ75020566/ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хаан банктай харилцан тохиролцож үлдэгдэл төлбөрөө ондоо багтааж хугацаа хэтрэлтээс гаргаж төлж барагдуулна. Төлбөрийг 2016 оны 07 сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-ны дотор  400,000 төгрөгөөс багагүй хэмжээгээр төлнө. Дөл-Эрдэнэ, Цэцэгсайхан нар нь Хаан банкны нэхэмжилсэн 14,009,651 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нарт холбогдулан зээлийн гэрээний үүрэг 14,009,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар нь ХААН банкны Дорноговь салбарын харъяа Өргөн тооцооны төвөөс 2013 оны 03 сарын 26-ны өдөр 13/202 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар, Өргөн сумын 4-р баг 7-р байрны 12 тоот хаятай Ү-0708000125 улсын бүртгэлийн дугаартай, 19 мкв талбайтай 1 өрөө орон сууц, зөөврийн компьютер 1, тоос сорогч 1, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус барьцаалуулан авсан, 2013 оны 12-р сарын 18-ны өдөр 13-1076 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан дээрх зээлийн үлдэгдэл 12,450,645 төгрөг дээр 149,355 төгрөгийн нэмж нийт 12,600,000 төгрөгийн зээлийг авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,009,651 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,009,651 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,009,651  төгрөгийг 2016 оны 07 сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 227,998 төгрөгийн 50 хувь болох 113,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 113,999  төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 113,999  төгрөгийг   гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД