Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 920

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00834/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3/58 дугаар байр 7а тоотод оршин суух Хотчин овгийн Чулуунтогтохын Атарсайхан /РД: ИЧ86022218, утас: 9915 5105/-ынэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 5 дугаар байр 40 тоотод оршин суух Боржигон овгийн Мундагийн Төмөрбаатар /РД: ТЖ61012971, утас: 9908 6363, 8800 6363/-т холбогдох

6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Атарсайхан, хариуцагч М.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

Ч.Атарсайханы нэхэмжлэлтэй М.Төмөрбаатарт холбогдох 6,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Атарсайхан, хариуцагч М.Төмөрбаатар бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч Ч.Атарсайхан би нийт нэхэмжилсэн 6,900,000 төгрөгийн 1,840,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,060,000 төгрөгийг хариуцагч М.Төмөрбаатар би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Атарсайхан нь хариуцагч М.Төмөрбаатар холбогдуулж 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Ч.Атарсайханы нэхэмжлэлтэй М.Төмөрбаатарт холбогдох 6,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Атарсайхан, хариуцагч М.Төмөрбаатар бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч Ч.Атарсайхан би нийт нэхэмжилсэн 6,900,000 төгрөгийн 1,840,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,060,000 төгрөгийг хариуцагч М.Төмөрбаатар би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч Ч.Атарсайханнь хариуцагч М.Төмөрбаатарт холбогдуулан 6 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ...Ч.Атарсайханы нэхэмжлэлтэй М.Төмөрбаатарт холбогдох 6,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Атарсайхан, хариуцагч М.Төмөрбаатар бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч Ч.Атарсайхан би нийт нэхэмжилсэн 6,900,000 төгрөгийн 1,840,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,060,000 төгрөгийг хариуцагч М.Төмөрбаатар би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 125,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 62,675 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 62,675 төгрөгийг хариуцагч М.Төмөрбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Атарсайханд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ