Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 923

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00656/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол,** дүгээр байр** тоотод оршин суух У*** овгийн Х*** Б***/РД: ТЕ***, утас: 9937 ****/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух Б***овгийн Ж*** /РД: ЙЮ***, утас: 9989 ****/-т холбогдох

Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б***, хариуцагч С*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Х*** овогтой Б*** миний бие хүргэн ах С*** гийн хүсэлтээр түүний найз, бизнесийн хамтрагч болох 19-р сургуульд (А***) 2013 оны 6-р сарын 21-нд 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн хадгаламжийг барьцаалан зээл авч өгсөн. 19-р сургууль нь надаас зээлсэн мөнгөө төлж барагдуулах боломжгүй байсан тул өөрийн эзэмшлийн 11-р баг, 18-*** тоот байрыг зээлийн зөрүү төлбөрт 37,500,000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 12-р сарын 1-нд тус байрыг худалдан авсан.

Дээр дурдсан байрыг анх миний эгч Ө***, хүргэн С*** нар *** банк орон сууцны зээлээр худалдан авч байсан. 19-р сургууль нь 2008 оны 08-р сарын 09-ний өдөр Ө***, хүргэн С*** нарын нэр дээр үргэлжлүүлэх нөхцөл бүхий Орон Сууц Худалдах Гэрээгээр худалдан авсан юм. 19-р сургууль тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2013 оны 10-р сарын 23-ны өдөр банкны зээлийг бүрэн төлж барагдуулснаар энэ байрны эзэмшигч болсон. /10-р сарын 24-нд С*** нь өөрөө Оюу Толгойд ажиллаж байсан тул эхнэртээ байрыг 19-р сургуульд шилжүүлж өгөх итгэмжлэл хийж байсныг үзнэ үү/.

Гэвч өөрийн болгож авсан энэхүү байраа 19-р сургууль надад худалдахаар болсон тул зардал хэмнэх үүднээс үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй, эх хувиар нь түлхүүрийн хамт надад хүлээлгэн өгч үл хөдлөхийн гэрчилгээний нэр шилжүүлэх ажлыг байрны анхны эзэмшигч болох миний эгч Ө***, хүргэн ах С*** нарт итгэн даатгасан юм. Тодорхой шалтгааны улмаас эгч дүүс бидний дунд итгэлцэл байсан учаас бид энэ байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлөх гэж тухайн үед яараагүй юм.

Өнгөрсөн оны 3-р сараас С*** нь эхнэрээ үндэслэлгүй хардаж өөрийн оюутан охины хамт гэрээсээ хөөж явуулсан. Мөн гэр бүлийн өмч хөрөнгийн маргаандаа миний худалдан авсан байрыг оролцуулж надад шилжүүлж өгөхгүй, өөрийнх нь гэж дайрах болсон. Түүгээр зогсохгүй тус байрыг түрээслэгчид руу утасдах, мессеж бичиж, өөрийн биер очих, бусдыг явуулах зэргээр байрнаас хөөж, өөртэй нь түрээсийн гэрээ хийхийг шаардах зэрэг үйлдэл хийсээр байгаа.

19-р сургууль нь 2009 оны 12-р сарыг дуустал орон сууцны зээлийн төлбөрийг төлөхдөө хэсэг хугацаанд С*** гийн данс руу мөнгөө шилжүүлж, түүгээр дамжуулж төлбөрөө хийдэг байсан. С*** нь үүнийг ашиглан, миний байр би өөрөө төлбөрийг нь төлдөг байсан гэж маргалдаж яваа юм. Тэрээр хэсэг хугацаанд дансанд нь 19-р сургуулиас шилжүүлгээр орж ирсэн мөнгийг тухайн дүнгээр нь дамжуулан төлж байснаас биш өөрөө хувиасаа гаргаж төлж байгаагүйг *** банк дансны хуулгаас шалгана уу. 2008 оны 08-р сарын 01-ээс эхлэн тус байрыг захиран зарцуулах түүний эрх дуусгавар болж, захиран зарцуулах ямар ч үйлдэл хийгээгүй болно.

Тиймээс та бүхэн миний нэхэмжлэлийг судлан үзээд энэхүү байрны жинхэнэ эзэмшигчийг Б*** миний бие болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хүргэн ах С*** гийн хүсэлтээр түүний найз болох А***тэй 2013 оны 06 дугаар сарын 21-нд 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн хадагламжийг барьцаалан зээл авч өгсөн. 19-р сургууль нь надаас зээлсэн мөнгөө төлж барагдуулах боломжгүй байсан тул өөрийн эзэмшлийн 11-р баг, 18-*** тоот байрыг зээлийн зөрүү төлбөрт 37,500,000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тус байрыг худалдаж авсан. Энэ байрыг анх миний эгч Ө***, хүргэн ах С*** нар *** банк орон сууцны зээлээр худалдаж авч байсан. 19-р сургууль нь 2008 оны 08 дугаар сарын 09-н өдөр Ө***, хүргэн С*** нарын нэр дээр зээл бүхий тус байрыг урьдчилгаа төлбөр төлж, орон сууцны зээлийг тэдний нэр дээр үргэжлүүлэх нөхцөл бүхий орон сууц худалдах гэрээгээр худалдаж авсан юм. 19-р сургууль тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр банкны зээлийг бүрэн төлж барагдуулснаар энэ байрны эзэмшигч болсон. Зардал хэмнэх үүднээс үл хөдлөх гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй эх хувиар нь түлхүүрийн хамт анхны эзэмшигч болох миний эгч Ө***, хүргэн ах С*** нарт итгэн даатгасан юм. Одоо өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн чинь шилжүүлж өгөхгүй байгаа юм.

Надтай түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн мөнгийг би авдаг. С*** ах харин манай байрны түрээслэгч нартай утсаар яриад надтай түрээсийн гэрээ байгуул гэж ярьсан байсан. Энэ байдлаас болоод түрээсийн гэрээгээ үргэжлүүлэх байсан хүмүүс маань хэл амтай байр байна гээд түрээсийн гэрээгээ цуцлаад одоогоор хүнд түрээслүүлсэн юм байхгүй байгаа. Миний хувьд С*** ахаас болж их хохирол амсаж байна. 2, 3 хүн энэ байрыг авах гэж надтай яриад үл хөдлөх гэрчилгээ нь м С*** ахын нэр дээр байсан болохоор зарж чадаагүй. С*** ахтай энэ талаар яриахаар надад хамаагүй гэдэг байсан. Миний хувьд анх энэ байрыг авахдаа амьдрах зорилгогүйгээр дахиж зарах гэж авсан юм. Гэтэл С*** ахаас болж энэ байрыг зарах хугацаа хойшлогдсон. Үнэхээр их хохирч байна. Одоо байрны үнэ хэдэн төгрөг байгаа билээ.

Би нэхэмжлэл шүүхэд гаргахдаа н.Р*** захиралтай уулзсан. Тэгээд шаардлагатай бол нотлох баримт гаргаж өгч болно гэж байсан. Сая С*** ах зээл төлж байсан гэж байна. Тухайн зээлийг 19 дүгээр сургуулиас мөнгө орж ирээд С*** ах банкинд төлдөг байсан. 19-р сургууль нь 2009 оны 12 дугаар сарыг дуустал орон сууцны зээлийн төлбөрийг төлөхдөө хэсэг хугацаанд С*** гийн данс уруу мөнгөө шилжүүлж түүгээр дамжуулж төлбөрөө хийдэг байсан гэв.

Хариуцагч С*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан улсын бүртгэлийн эрхийн 200300**** дугаар бүхий Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг 6 дугаар хороолол *** дугаар байр *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрыг Улаангууд овогт Х***гийн О***р ТЕ****, Бүргэд овогт Э*** С*** ЙЮ****бид хамтран 2007 оны 11-р сарын 08-ны өдөр иргэн Балдангийн М***аас худалдан авсан юм. Уг орон сууцыг бид /өмчлөгч Ө***, С*** нар/ Худалдаа Хөгжлийн банкнаас зээл авч худалдан авсан бөгөөд зээлийг 2013 онд бүрэн төлж дуусган хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл уг хөрөнгөнд хамааралтай ямар нэгэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хэлэлцээр хийгдэж үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй болно. Миний бие уг эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн эхийг 2015 оны 5-р сарын 29-ний өдөр Ө***т өгсөн.

Өмчлөгч бид 2008 онд иргэн Д***гт уг орон сууцыг худалдахаар гэрээ хийж тохирсон байсан боловч иргэн Д***г нь уг байрыг худалдан авахаас татгалзсанаар энэхүү гэрээ биелэгдээгүй юм.

Нэхэмжлэгч Улаангууд овогт Х***гийн Б*** нь уг эд хөрөнгийн өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлд дурдагдсан бусад зүйлс нь мөн адил иргэн Э*** С*** надад болон Х***гийн О***р нарт хамааарах хувийн өмч хөрөнгө, гэр бүлийн дотоод асуудал гэж үзэж буй тул Х***гийн Б***т тайлбар өгөхийг зохимжгүй гэж үзэж байна.

Иргэн Х***гийн Б***ын төрсөн эгч болох Х***гийн О***р болон Э*** С*** бидний хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай асуудал 2015 оны 5-р сараас эхлэн үүсч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа. Ө*** бид 2-н дундын өмчлөлд байгаа Дархан-Уул аймагт орших орон сууцны зориулалттай 3 /гурван/ ширхэг байр, Улаанбаатар хотод орших нийтийн орон сууцны зориулалттай 1 /нэг/ ширхэг байр, Дархан-Уул аймагт орших амины орон сууцны зориулалт бүхий 1505 мкв эзэмшлийн газар, автомашины зориулалт бүхий гараж зэрэг хөрөнгүүдтэй холбоотой маргаан үүссэн байгаа.

Миний бие энэхүү маргааныг эвлэрлийн журмаар шийдэхээр Ө***т олон удаа хандаж санал тавьж тохиролцсон боловч Ө*** нь тохиролцооноосоо буцаж надаас бэлэн мөнгө болон нэмж хөрөнгө шаардсанаар уг асуудал эвлэрлийн журмаар шийдэгдэх боломжгүй болсон юм. Миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан ба эцэслэн шийдвэрлүүлж чадаагүй байгаа юм.

Нэхэмжлэлд дурдагдсан улсын бүртгэлийн эрхийн 200300**** дугаар бүхий Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч нь Улаангууд овогт Х***гийн О***р ТЕ****, Бүргэд овогт Э*** С*** ЙЮ****бид болохыг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаажуулсан баримт, лавлагааг өмнөх тайлбартай хавсралтаар хүргүүлсэн билээ.

Уг орон сууцыг өмчлөгч Ө*** болон С*** бидний хооронд өмч хөрөнгийн маргаантай байдал үүссэн байгаа бөгөөд эдгээр маргаантай асуудлаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр өмчлөгч бид ярилцаж байгаа. Бидний өмчлөлийн эд хөрөнгийн маргаан эхнээсээ шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэхээр иргэний хэрэг үүссэн байгаа болно.

С*** миний бие эд хөрөнгийн маргаантай асуудлаар хамтран өмчлөгч Ө***тай ярилцаж тохиролцсоны (шүүхэд хандахгүйгээр маргаантай зүйлсээ шийдвэрлэж дуусгахаар тохирсон байсан) үндсэн дээр дээрхи байрыг захиран зарцуулах бүх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ө***т 443 тоот итгэмжлэл нотариатаар баталгаажуулж өгсөн байсан юм. Гэвч Ө*** нь надтай ярьж тохирсноо биелүүлэхээс татгалзаж надаас бэлэн мөнгө болон эд хөрөнгө нэмж шаардсан юм. Энэ шаардлагыг нь миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул 2015 оны *** дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон нотариатчид хандан хуульд заасан үндэслэлийн дагуу Ө***т олгосон эд хөрөнгө захиран зарцуулах 306 тоот итгэмжлэлээсэээ татгалзаж хүчингүй болгуулсан билээ.

Х***гийн О***рт олгосон (2 ширхэг орон сууцны байр захиран зарцуулах) итгэмжлэлээс татгалзаж хүчингүй болгуулсан үеэс хойш Ө***ын төрсөн дүү болох Х.О***нь нөхөр Л.Б*** хамтаар надаас удаа дараа бэлөн мөнгө болон байр (дээрхи орон сууцны) нэхэж хэл амаар доромжилж дарамталж байсан бөгөөд энэ үйлдлийг нь миний бие Цагдаагийн байгууллагаар хянуулж шалгуулахад Л.Б*** хууль зөрчсөн үйлдэлд цагдаагийн байгууллагаас захиргааны шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан.Гэтэл одоо Ө***ын төрсөн дүү Б*** нь дээрхи хөрөнгийн өмчлөгч болохоор Ө*** болон С*** бидний хамтын өмчлөлийн эрх рүү халдах үйлдэл гаргаж байгааг зүй бус үйлдэл гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2006 онд хамтран амьдрагч Ө***ын хамт Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч энэ байрыг авсан. О***р нь Д***г багштай гэрээ хийсэн байдаг. Байрны өмчлөгч нь 2 хүн байхад Б***ыг ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Иргэний хэргийн шүүх дээр З.Тунгалагмаа шүүгчид хувиарлагдсан дундын өмч хуваах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Миний хувьд энэ байрыг шилжүүлэх боломжгүй яагаад гэвэл би *** банк зээлийг төлсөн. Д***г багш төлбөр төлөөгүй. Мөн 19 дүгээр сургуультай холбоотой ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй.

Ө*** бид хоёрын дундын өмчийн маргаантай холбоотой асуудал. Байрны төлбөрийн хувьд би оролцоогүй. Түрээсийн хувьд сүүлд амьдарч байсан айл дээр нэг удаа очиход хүн байхгүй байсан. Дараа нь дугаарын олоод түрээсийн гэрээгээ шинэчилж надтай хий гэсэн шаардлага тавьсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б*** нь хариуцагч С*** д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрыг ДарханУул аймгийн 19 дүгээр сургуулиас төлбөртөө авсан гэж, хариуцагч С*** нь *** банк дархан салбартай байгуулсан зээлийн гэрээний дагуу худалдан авсан гэж маргаж байгаа болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн С*** гээс Ө***т олгосон ...Дархан сум *** дүгээр баг *** дугаар байр *** тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, ЭХЭУБГазарт бүртгүүлэх тооцоо хийх эрхийг Ө***т С***  1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл хүчинтэй байх үед Ө*** нь Н.Д***ггэй мөн орон сууцыг худалдах гэрээг 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулантөлбөрийг 2015 оны *** дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгасан байхаар, урьдчилгаа төлбөр 14 135 000 төгрөгийг 2008 оны 08 дугаар сарын 11-нд 19 дүгээр сургуулийн захирал Амартүвшин төлнө. Үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу банкинд төлнө гэж төлбөр төлөх нөхцөлийг тохирсон, мөн нэмэлт нөхцөлөөр Банкны төлбөр төлж дууссаны дараа гэрчилгээг ҮХЭХБА-нд хандахнэмэлт нөхцөл бүхий гэрээ байгуулсан байна.

Дээрхи маргаан бүхий орон сууцыг 2007 оны *** дүгээр сарын 09-ний өдрийн *** банк Дархан салбартай байгуулсан Орон сууцны зээл ба барьцааны гэрээ 07/02-р Ө*** нь худалдан авсан бөгөөд орон сууцны зээлийг бүрэн төлөөгүй байх үедээ Н.Д***гтэй ... төлбөрийг 2015 оны *** дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгасан байхаар, урьдчилгаа төлбөр 14 135 000 төгрөгийг 2008 оны 08 дугаар сарын 11-нд 19 дүгээр сургуулийн захиарл Амаьүвшин төлнө.Үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу банканд төлнө, гэж төлбөр төлөх нөхцөлийг тохирсон , мөн нэмэлт нөхцөлөөр Банкны төлбөр төлж дууссаны дараа гэрчилгээг ҮХЭХБА-нд хандах нэмэлт нөхцөл бүхий гэрээг байгуулан шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Дархан сум *** дүгээр баг *** дугаар байр *** тоот 18 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг дээрхи гэрээний дагуу Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургууль нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийг хаасан болох нь *** банк Дархан салбартайӨ***ын байгуулсан зээлийн гэрээний төлөлтийн талаархи дансны хуулга болон тус сургуулиас уг байртай холбоотой зээлийн төлөлт болон ашиглалтын төлбөр шилжүүлсэн гүйлгээний түүвэр, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... тус сургуулийн математикийн багшаар ажиллаж байсан Д***г нь иргэн С***тэй гэрээ хийж *** дүгээр багийн 18-р байрны *** тоот орон сууцанд амьдарч байсан. Д***гийн тус сургуульд ажиллаж байх хугацаанд энэхүү зээлийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг манай сургууль хариуцан бүрэн төлж байсан. Сургуулийн захиргаа иргэн С*** нарын хооронд байрыг худалдан авах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй болно гэх 29 тоот зэргээр нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургууль нь нэхэмжлэгч Б***аас 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон тул 19 дүгээр сургуулийн өмч болох ДарханУул аймаг Дархан сум *** дүгээр баг 6 дугаар хороолол 18/*** тоот 000053*** тоот өмчлөх гэрчилгээтэй Ү-200300**** улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг /ҮХХ-ийн гэрчилгээний хамт/ зээлийн төлбөрт хүлээлгэн өгч байна. Уг орон сууцтай холбооттй ашиглалтын төлбөрийн үлдэгдэлийг 2013.12 сарын дотор төлж барагдуулна гэсэн 2013.11.26-ны өдрийн гэрээгээр Б***т эрхээ шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 2*** дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах гэрээний нэмэлт нөхцөл болох банкны төлбөр төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлэх үүргээ Ө*** нь биелүүлээгүй бөгөөд, уг эрхийг шижлүүлэн авах эрхтэй этгээд болох Дархан- Уул аймгийн 19 дүгээр сургууль үүргийн зүйлийг Б***т шилжүүлэн өгсөн тул мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч С*** нь маргааны зүйл болсон орон сууцыг би өмчлөх эрхтэй, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийг төлбөрийг төлж дуусгасан гэж байгаа боловч уг зээлтэй холбоотой, үнийг төлж дуусгасан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ... байрны төлбөрийн хувьд би оролцдоггүй гэж тайлбарласан болно.

Одоо уг орон сууцанд өөр этгээд түрээсийн гэрээгээр оршшн сууж байгаа бөгөөд төлбөрийг Б*** авч байгаа талаар хэн аль нь маргаангүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрх, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгч Б***ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б***ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22 -ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С*** гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б***т олгосугай.

3.Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 6 дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-200300**** дугаарт бүртгэлтэй орон сууцыг Б***ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл Статистикийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ