Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 949

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00805/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, партизаны гудамж, Транскапиталын байр Транс капитал ББСБ /утас: 9634 0013/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, 20 айл гудамж 15 тоотод оршин суух Боржигин овгийн Оюунчимэгийн Ариунжаргал /РД: ТЛ88041160, утас: 9954 4539/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, 20 айл гудамж 15 тоотод оршин суух Боржигин овгийн Норовын Оюунчимэг /РД: ТЛ62120162, утас: 9904 7680/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, 20 айл гудамж 15 тоотод оршин суух Хөх овгийн Энхболдын Отгонбаатар /РД: ГД85120172, утас: 9964 4375/ нарт холбогдох

"7,907,496 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Транс капитал ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нарааснэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Транс капитал ББСБ нь хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нараас 7 907 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэгч Транс капитал

ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нараас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч Транс капитал ББСБ нь хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нарт холбогдуулан 7,907,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Нэхэмжлэгч Транс капитал ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нараас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 05дугаар сарын 09-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 141,270, 200 төгрөгийгтус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,735 төгрөгийгтөрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,735 төгрөгийг хариуцагч О.Ариунжаргал, Э.Отгонбаатар, Н.Оюунчимэг нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Транс капитал ББСБ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ