Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 800

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00703/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байр, 73 тоотод оршин суух, Боржигон овогт Базарсадын Нарангэрэл /регистрийн дугаар ТЕ61010107, утас 99064223/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие 1918 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Төв гоелогийн экспедицид дээж зайлагчаар ажилласан. Тус байгууллагад ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тушаал нь олдохгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жилээс хасагдаад байна.

Иймд намайг 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв гоелогийн экспедицид ажиллаж байсан 3 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нарангэрэлийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл ньТөв геологийн экспедицид дээж зайлагчаар 1978 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Ичинноров, О.Лувсаншарав нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Нарангэрэлийг Төв геологийн экспедицид дээж зайлагчаар 1978 оны 09 дүгээр сарын 26-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.Нарангэрэлтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА