Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00768/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхан толгойн 1 дүгээр гудамж, 10Б тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаярын Ариунтуяа / регистрийн дугаар ТВ82100908, утас 99843453/-ийн хүсэлттэй

Цэрэнхоролын Шинэхүүг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ариунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Би нөхөр Б.Цэрэнчимэдээс гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авч хоёр хүүхэддээ тэтгэлэг тогоолгохоор Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гарсаны дагууд тус газраас 2015 оны 08 дугаар сарын 31-нээс 2015 оны 09 дүгээр сарын 07-ын өдөр хүртэл 6 удаа урьсан боловч Б.Цэрэнчимэд нь Дарханд аав ээжтэйгээ амьдарч байсан байж ирээгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасаны дагуу шүүхээс Б.Цэрэнчимэдтэй 99857872 утсаар ярихад нь Б.Цэрэнчимэд нь Дарханд бүртгэлтэй боловч амьдардаггүй. Булган аймагт хөдөө өвчтэй хүн асардаг гэж худлаа ярьсан байна. Б.Цэрэнчимэдийн асарч байгаа гэх ах болох Юмчинсүрэнгийн төрсөн дүү Баттөр нь Булган аймагт байдаг нь үнэн боловч одоогоор бие муу гээд Дарханд эмчилгэээ хийлгэхээр ирсэн. Б.Цэрэнчимэдийн төрсөн эцэг Жанчив овогт Батдэлгэр /утас 99373079/, ээж Долгор овогт Юмчирсүрэн /утас 99398793/ нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуутын 1 дүгээр гудамжны 06 тоотод амьдардаг.

Иймд Батдэлгэр овогтой Цэрэнчимэдийг эрэн сурвалжил оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сар дэм овогт Батдэлгэрийн Цэрэнчимэд /регистрийн дугаар ТИ82020875, утас 99857872/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Г.Ариунтуяагийн гаргасан Сар дэм овогт Батдэлгэрийн Цэрэнчимэд /регистрийн дугаар ТИ82020875, утас 99857872/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сар дэм овогт Батдэлгэрийн Цэрэнчимэд /регистрийн дугаар ТИ82020875, утас 99857872/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Сар дэм овогт Батдэлгэрийн Цэрэнчимэд /регистрийн дугаар ТИ82020875, утас 99857872/-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Сар дэм овогт Батдэлгэрийн Цэрэнчимэд /регистрийн дугаар ТИ82020875, утас 99857872/-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Г.Ариунтуяа /утас 99843453/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА