Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 811

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/00715/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Тосгон 2-49 тоотод оршин суух, Боржигин овогт Очирбатын Баярсайхан /регистрийн дугаар ТА88071211, утас 99198380/-ы нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, тосгон 7-6 тоотод оршин суух, Урианхай овогт Батмөнхийн Ариунболд /регистрийн дугаар БЮ89063012, утас 99375899/-д холбогдох,

         “1,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“О.Баярсайханы нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2016 оны 06 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-нд 1,300,000 төгрөг тус тус төлнө.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Баярсайхан нь хариуцагч Б.Ариунболдод холбогдуулан 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Ариунболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,600,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар О.Баярсайханы нэхэмжлэлтэй, Б.Ариунболдод холбогдох 1,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 40,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,275 төгрөгийг хариуцагч Б.Ариунболдоос гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,275 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               З.ТУНГАЛАГМАА