Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 848

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/00594/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 5 дугаар байр, 88 тоотод оршин суух, Гэндэн овогт Шагдарын Цэцэгмаа /регистрийн дугаар ТД68092962, утас 99227124/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/4 дүгээр байрны 104 тоотод оршин суух, Баян Амгалан овогт Бовийшийрэвийн Тунгалаг /регистрийн дугаар ВЗ74120905, утас 99281772/-д холбогдох

“ гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Миний бие Ш.Цэцэгмаа нь хариуцагч Б.Тунгалагаас гэм хорын хохирол болох 230,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Тунгалагтай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр надад 200,000 төгрөгийг өгч хохирол барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна .” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цэцэгмаа нь Б.Тунгалагд холбогдуулан “гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Б.Тунгалаг багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.Цэцэгмаа нэхэмжлэлтэй, Б.Тунгалагт холбогдуулан “гэм хорын хохирол болох 230,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэцэгмаагийн 2016 оны 04 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,600 төгрөгийг Төрийн сангийн 190000941 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цэцэгмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА