Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 849

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00829/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 25 дугаар байр, 50 тоотод оршин суух, Шавь нар овогт Чулууны Өлзийсайхан /регистрийн дугаар ТВ86101077, утас 99541579/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 25 дугаар байр, 50 тоотод оршин суух, Сүрчин овогт Жадамбаагийн Мөнхзул /регистрийн дугаар ТЗ84032305, утас 99925810/-д холбогдох,

 “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш, хариуцагч Ж.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Ч.Өлийсайхан би 2008 онд Ж.Мөнхзултай гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 11-нд охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-нд хүү Ө.Төгөлдөр нар төрсөн. Бид 2 гэрлэлтээ 2008 оны 03 дугаар сарын 29-нд бүртгүүлсэн албан ёсны гэр бүл юм. Бид хоёр 8 жил эхнэр, нөхөр гэж амьдарч 2 хүүхэд дундаасаа төрүүлсэн боловч, аз жаргалтай, эв найртай сайн сайхан байсангүй. Энэ жилүүдэд 2 жил нь нэг гэрт хамтдаа байж, бусдад нь би байнга Солонгос улсад ажиллаж байсан. Хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодоод амьдралаа бүтэн авч үлдэх гэсэн боловч ааш зан, үзэл бодол нийлдэггүй байсны улмаас хэрүүлтэй байдаг. Иймд цаашид амьдрах боломжгүй. Бид хоёр бие биенээсээ хөндийрч сэтгэл холдсон. Хэн хэн нь салахаар шийдвэрлэсэн. 2015 онд эвлэрүүлэн зуучлалаар орсон ч эвлэрэхгүйгээр шийдсэн.

 Иймд 1. Ж.Мөнхзулаас гэр бүлийг цуцалж өгнө үү.

            2. Охин, хүү хоёроо би өөрийнхөө асрамжинд авах хүсэлттэй байна.

Учир нь би хэдий Солонгос улсад ажилладаг ч ахуй амьдралаа дээшлүүлэх гэж л ажиллаж байна. Цаашид хоёр хүүхдээ сурч боловсрох бүх боломжоор ханган гэсэн зорилгоор ажиллаж амьдарч явна. Тэгээд ч Ж.Мөнхзул хоёр хүүхдийг минь надтай яриулах ч хүсэлгүй байдаг. Утсаар ч яриулдаггүй. Иймд хоёр хүүхдээ авна гэж бодож байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.

Хариуцагч Ж.Мөнхзул нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Нэгдүгээрт Ж.Мөнхзул миний бие нь 2008 оны 11 дүгээр сарын 04-нд Чулууны Өлзийсайхантай гэр бүл болж 2008 оны 11 дүгээр сарын 11-нд охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-нд хүү Ө.Төгөлдөрийг төрүүлсэн. Гэр бүл болсны дараа 2008-2009 оны хооронд манай аавын хашаа байшин /мангирт 9 дүгээр хэсгийн 194 тоот/-д 1 жил амьдарсан. Амьдрах хугацаанд Ч.Өлзийсайхан нь зан аашийн хувьд хэрүүл хийдэг, огцом түргэн, тогтворгүй, хайр халамжаар төдийлөн сайн сайшаалтай байгаагүй. Хүйтэн хөндий байдаг байсан. Хааяадаа архи уудаг байсан бөгөөд тогтсон ажилгүй байсан тул би арга буюу охиныг 3 сартай байхад нь /Шинэ Дархан дээр сургуулийн компьютерийн багш/-ийн ажилдаа эргэн орсон. Ч.Өлзийсайханы хувьд охиндоо хайртай байсан. Намайг ажилдаа орсон тул миний ээж, аав маань надад тусалж охиныг минь харж өсгөж бойжуулсан. Охиныг ой гарантай байх үед Ч.Өлзийсайхан нь согтуу ирж агсам тавьж надад нэг удаа гар хүрсэн. Тэгээд саллаа гээд 3,4 сар яваад өгсөн. Энэ хугацаанд тэр өөрийнхөө ээж дээр амьдарч мөн энэ хугацаанд нэг хүүхэнтэй холбогдсонг сүүлд эмээгээс нь дуулсан. Буцаад ирэхээр нь би хүлээж авсан. Ингээд манай аавынд /хуучин хорооллын 25 дугаар байрны 50 тоот/-д сар гаран хамт байгаад буцаад тосгон руугаа яваад өгсөн. Үүнээс хойш хааяа, хааяа ирж хоноод явдаг байсан бөгөөд тогтвортой амьдраагүй. 2012 оны 3 дугаар сарын 27-нд Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар  явсан энэ үед би 2 дахь хүүхдээ гэдсэндээ тээгээд үлдсэн.

2013 оны 3 дугаар сарын 23-нд Солонгос улсаас ирсэн. Солонгост байх хугацаандаа 1 удаа 500,000 төгрөг явуулсан. Манай нөхөр 2013 онд Улаанбаатар хотод арьс ширний үйлдвэрт ажилд орж үйлдвэрийн хашаанд гэр бүлийн хамт амьдарсан. Энэ үед тусдаа гарч амьдралаа эхлүүлье гэж бодож би хоёр хүүхдээ авч хот орсон. Гэвч тэр юунаас болоод надад уурласныг мэдэхгүй, утга учиргүй уурлаж муухай харьцаж хөөдөг байсан. Улаанбаатар хотоос Дархан руу 3 удаа хөөгдсөний дараа аргаа бараад ээж, аав дээрээ эргээд ирсэн. Үүнээс хойш Ч.Өлзийсайхан нь салах тухай байнга ярьж, юм л бол сална. Чамаас хоёр хүүхдээ авч шар махтай чинь хатаана гэж сүрдүүлж муухай аашилдаг байлаа.

Өнгөрсөн онд Солонгос улс уруу дахин явахаасаа өмнө өвөл 1 сард хуучин хорооллын 34 дүгээр байранд байр түрээсэлж 10 дахь хоног дээрээ архи ууж ирээд намайг элдвээр доромжилж үс болон чихнээс татаж хэрүүл өдсөн. Би нилээн тэссэн. Шөнө намайг аав, ээж рүүгээ зайл гэж хөөсөн. Тэгээд дахиад л хоёр хүүхдээ аваад аав, ээжийндээ ирсэн. Үүнээс хойш хааяа л уулздаг байсан. Голдуу согтуу над дээр ирдэг байсан. Өнгөрсөн 2015 оны 4 дүгээр сарын 7-нд тэр Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явсан.

2015 оны 8 дугаар сарын хойш Солонгос Ариунаа гэдэг хүүхэнтэй холбогдож байна лээ. 2015 оны 8 дугаар сараас хойш надтай бараг ярьдаггүй, залгахаараа 2 хүүхдийг минь яриул гэж зандардаг. Намайг ярих гэхээр утсаа тасалдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 15-нд гэнэт Солонгос улсаас манайд /хуучин хорооллын 25 дугаар байр 50 тоот/-д орж ирсэн, надтай нэг ч үг дууграагүй. Хоёр хүүхдийг тосгон руу хадмынх руу аваад явсан. Нөгөөдөр нь намайг 22 дугаар байрны angel кафед дуудаж уулзсан. Тэгээд хоёуллаа салья гэж тэр хэлсэн. Надад анхнаасаа хайргүй байсан гэсэн.  Миний сэтгэл маш их өвдсөн. Тэгээд эвлэрүүлэн зуучлахаар орсон.

Манай нөхөр санхүүгээр болон гэр бүлээ төдийлөн хангадаггүй. 9 сарын 1-нд хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэлийг нь бэлдэж өгдөг. Өвлийн хувцас авч өгдөг. Бусад хоолох ундлах, өсгөх хүмүүжүүлэх, цаг гаргах өөрийгөө зориулахад ямар ч үүрэг хариуцлага байхгүй. Миний ээж аав байгаа, би өөрөө ажилтай тулдаа л хоёр хүүхдээ болгож байна. Солонгост байх хугацаандаа:

2015 оны 5,6 сард 100,000 төгрөг

2015 оны 8 сард 150,000 төгрөг,

2015 оны 12 сард 100,000 төгрөгийг гуйлгуулж байж явуулсан. Утасаар ярихаар элдвээр хэлж, муухай ааш гаргадаг. Одоо хоёуллаад ярих юм байхгүй гэдэг байсан. Дээрээс нь хүүхэнтэй болж намайг болон үр хүүхдүүдээ доромжилсонд сэтгэл их гомдож байна. Энэ 8 жилд надад хайр халамж тавиагүй, олигтой сэтгэлээсээ хувцаслаагүй, сэтгэлгүй байсан. Олон удаа салах тухай яриа гаргасан тул цаашид гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй.

Хоёрдугаарт: 2008 оноос хойш анхны хүүхэд, 2 дахь хүүхдээ өсгөн бойжуулах, өдөр тутмын хэрэгцээг аав, ээжийнхээ дэмжлэгээр өөрөө гүйцэтгэж ирлээ. Нөхөр болох Ч.Өлзийсайхан нь хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь санаа тавьж, өглөө эрт нэг удаа ч хүргэж өгч авч байгаагүй. Саяхан 2016 оны 05 дугаар сарын 15-нд охины хуралд анх удаа суусан. Мөн үр хүүхэддээ цаг заваа зориулдаггүй. Хааяа Тосгон, Сэлэнгэ рүү авч явдаг. Өнгөрсөн 7,8 жилийн хугацаанд охиноо хүүгээ би өөрөө асрамжилж харж, хандаж өглөө эрт босгож, өдөр тутмын хэрэгцээ болон ирээдүйд нь зориулж мөнгө хуримтлуулж, нөхөргүй эмэгтэй хүн шиг амьдарсан.

Тиймээс хоёр хүүхдийг миний асрамжинд үлдээж Ч.Өлзийсайханаас хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү. ”  гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан нь хариуцагч Ж.Мөнхзулд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан, хариуцагч Ж.Мөнхзул нар нь  2008 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 011 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Ө.Төгөлдөр нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болсон, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Ө.Төгөлдөр нарыг эх Ж.Мөнхзулын асрамжинд үлдээж, эцэг Ч.Өлзийсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.Өлзийсайхан, эх Ж.Мөнхзул нар нь хүүхэд болох Ө.Мишээл, Ө.Төгөлдөр нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шавь нар овогт Чулууны Өлзийсайхан, Сүрчин овогт Жадамбаагийн Мөнхзул нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Ө.Төгөлдөр нарыг эх Ж.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Ө.Төгөлдөр нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Ч.Өлзийсайханаас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 56,418 төгрөгийг Ч.Өлзийсайханаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА