Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 850

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                      

Хэргийн индекс 135/2016/00056/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 25 дугаар байр, 27 тоотод оршин суух, Шаавай овогт Буянтын Хишгээ /регистрийн дугаар ЕП52102711, утас 99016826 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, Малчин багийн задгайд оршин суух, Шаавай овогт Буянтын Мөнгөн /регистрийн дугаар ОН46121870, утас 99378772/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, Малчин багийн задгайд оршин суух, Зуутраг овогт Баатарын Хорлоо /регистрийн дугаар ОН50062662, утас 99378772/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 88 тоотод оршин суух, Шаавай овогт Хишгээгийн Тулгаа /регистрийн дугаар ТЗ81030838, утас 99081966/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 88 тоотод оршин суух, Баяхутагт овогт Бат-Эрдэний Дэлгэрмаа /регистрийн дугаар ТЗ89121481, утас 99455533/ нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хишгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч, хариуцагч Б.Хорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөн, хариуцагч Б.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:              

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулласан эвлэрлийн гэрээндээ:

...Б.Хишгээгийн нэхэмжлэлтэй, Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:

1. Хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

     2.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Хишгээ нь хариуцагч Б.Дэлгэрмаад 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө.

3. Хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа нар нь нэхэмжлэгч Б.Хишгээ, хариуцагч Б.Дэлгэрмаа нарын хоорондын хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5/3 дугаар байр, 88 тоот 2 өрөө байрыг нэхэмжлэгч Б.Хишгээгийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.Дэлгэрмаа мөн хүлээн зөвшөөрч байна.

4. Маргаан бүхий байрны өмчлөх эрхийн асуудлаар дахин маргаан үүсгэхгүй болохыг ойлгож байгаа ба энэ талаар баталгаа гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Хишгээ нь хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нар нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5/3 дугаар байр, 88 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Хишгээгийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг, нэхэмжлэгч Б.Хишгээ нь хариуцагч Б.Дэлгэрмаад 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тус тус тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг төлсөн бөгөөд 17,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 245,450 төгрөгийг хасаж зөрүү 62,500 төгрөг ба хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нараас тус тус 15,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишгээд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын хариуцагч Б.Мөнгөн, Б.Хорлоо, Х.Тулгаа, Б.Дэлгэрмаа нар нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5/3 дугаар байр, 88 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Хишгээгийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг, нэхэмжлэгч Б.Хишгээ нь хариуцагч Б.Дэлгэрмаад 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тус тус тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 15,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишгээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА